Буудлаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримтаа нэхэж ав ! | News.MN

Буудлаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримтаа нэхэж ав !

Буудлаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримтаа нэхэж ав !

Буудлаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримтаа нэхэж ав !

Орлогоо нуудаг, татвараас зугтдаг “Оля” нарыг бусдынхаа жишгээр зах зээлд өрсөлддөг болгох зорилгоор НӨАТ-ын урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн ч хууль тэгш үйлчилсэнгүй.

Зочид буудал, саун массаж, баар цэнгээний газруудын орлого үнэн зөвөөр тайланд тусаж, татварт төвлөрч чаддаг уу гэдэг нь өнөөдөр бүрхэг хэвээр байна. Учир нь эдгээр газруудын ихэнх нь үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримт өгдөггүй. Нэхвэл шоолно, нэг бол хялайж харна. Зарим нь бүр “Өнөөдөр машин ажиллахгүй байна. Араас нь НӨАТ-ын баримт илгээе. Гар утасныхаа дугаарыг өгчих” гэж үнэн худал нь үл мэдэгдэх тайлбар хийнэ.

Гэтэл захын гэр хороололд байрлах караокены цагийн төлбөр дунджаар 10 мянга, зочид буудлын нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг. Хотын төв рүү ойртох тусам энэ үнэ өснө. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр хэдэн зочид буудал, караоке,  баар цэнгээний газар ажилладаг вэ гэдэг статистик алга. Зөвхөн Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамжинд 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажилладаг тухай мэдээлэл байна. Гэтэл цэнгээний газаргүй, зочид буудалгүй, караокены газаргүй, саун массажны төвгүй дүүрэг байхгүй. Есөн дүүрэгт энэ бүхэн ажилладаг. Адаглаад л дэн буудал бий. Аймаг, суманд ч ялгаагүй, бүгд ажиллаж, орлогыг хэдэн саяар нь хийдэг.

Цайны газрууд ч татвар төлдөггүй, НӨАТ-ын баримт өгдөггүй, дархан цаазат ангилалд багтаж ирсэн байдаг. Таваг хоол нь хамгийн багадаа 5000 төгрөгөөр үнэлэгдэж, өдөрт зуу, зуугаараа үйлчлүүлж байхад “Орлого муу” гэх үгээр аргалж ирсэн байх жишээтэй.

Гял цал болсон шилэн барилгад байрлах дэлгүүрийн нэг гутал 500 мянгаас-1 сая төгрөгөөр үнэлэгдэж, өдөрт хамгийн багадаа 20 гутал зарсан ч бас л НӨАТ-ын баримт өгөхгүй.  Баримт өгөхгүй шалтгаанаа бараагаа хямдруулсан гэж тайлбарлана.  Хуульд зааснаар хямдарсан бараанд ч баримт олгох ёстой.

“Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хархорин” , “Хүчит шонхор” захын наймаачид бас адилхан “Бараа, хүнс борлогдохгүй байна” гэдэг худал зовлон тоочно.

“Теди” зэрэг гар утас, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл зардаг газруудын худалдаачид ч мөн л ялгаагүй үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримт өгч хэвшээгүй. Өдрийн орлого нь халаасандаа багтахгүй хэр нь “Өнөөдөр наймаа муу байна” гэж ёозгүй амлана.

“Нарантуул” худалдааны төвийн том гарын наймаачны нэг өдрийн гүйлгээ зарим өдөр зуун сая төгрөг давдаг тухай яриа бий. Хэзээ ч татвар төлж байгаагүй учраас хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ гэдгийг зөвхөн наймаачин болоод гэр бүл нь л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Лангуу түрээсэлсэн гэж сард хэдэн төгрөг “Нарантуул” захын захиргаанд төлдөг ч түүнийгээ татвар төлсөн ухааны юм ярьж, мэдэн будилна.

Гэтэл хуулиараа орлого олсон л бол нийт дүнгийнх нь 10 хувь татварт суутгагдах ёстой.

Харин Монголын наймаачдад энэ хууль үйлчилдэггүй. Тэр бүү хэл НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд бүтэн гурван жил болсон атал өнөөг хүртэл тэд үйлчлүүлэгчдээ баримт өгч хэвшээгүй.

Одоо харин толгойг нь илэхээ болъё. Үйлчлүүлсэн үйлчилгээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн бүртээ НӨАТ-ын баримт авдаг бол… Өгөхгүй бол нэх…  Зочид буудлаар үйлчлүүлсэн ч баримтаа авч хэвш.  Энэ баримт зөвхөн азтан болох,  оны эцэст хоёр хувийн буцаан олголт авахад ашиглагдах хэрэгсэл биш юм, цаашлаад Монголын далд эдийн засгийг ил болгох, татвар төлдөг нь зах зээлдээ тоглолт хийж, бизнесээ цааш үргэлжлүүлдэг  жишиг тогтооход дэмжлэг болох учиртай.

Хэрвээ танд нэхээд байхад НӨАТ-ын баримт олгоогүй бол Цахим төлбөрийн баримтдаа энэ тухай тодорхой бич. Татварын албаныхан таны гомдлын дагуу тухайн газарт хандаж, зөрчлийг арилгуулна. Хамгийн гол нь мэдээлэл үнэн зөв тодорхой байх ёстой аж.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 190 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч татвар төлдөг нь ердөө 40 мянга юм байна. Хэрэв иргэн бүр хуульд заасан эрхээ эдэлж, шаардлага тавьж чадвал татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж чадна. Тэр хэрээр татварын бааз суурь нэмэгдэж, орлого ч өсөж, нийгмийн хэрэгцээ болсон олон асуудлаа шийдвэрлэх боломжтой болно.

Хүн амын өсөлтийг дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих шаардлага үүсэж байгаа. Гэвч төсөвт төвлөрдөг татварын орлого нь энэ бүх эрэлт хэрэгцээг хангахад шаардагдах зардлыг гаргах хэмжээнд төвлөрч чадахгүй байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-11 119.40.100.170

hooy ogdoguin, tegsen atlaa tedniig torgoduin

Avatar

Зочин 2019-12-11 64.119.18.109

Буудалд орчихоод НӨАТ-ын баримтаа авая гэхээр завхайрч явж юун НӨАТ-сэг юм гээд загнаад байх юм, яах вэ?

Avatar

tsendayush 2019-12-11 192.82.65.168

tanaid orlogo oruulsan bolhoos minii yaj yvah ta nart ymar hamaatain gehgui yu huni haana yugaa hiij yvah hundlungiin humuust er ni ymar hamaa bnaaa

Avatar

Зочин 2019-12-11 202.179.24.91

НӨАТ-ын баримт том дэлгүүрүүдийн лангуу өгдөгүй. Тухайлбал Максмалл дэлгүүрийн

Avatar

Зочин 2019-12-11 64.119.18.109

Буудалд нотийн баримт нэхэхээр завхайрч явж юун нотсог юм гээд загнаад байдаг юм байна лээ.

Avatar

ЗОЧИН 2019-12-11 202.21.126.30

НААД ТАТВАРЫН МАНГАА ТӨРИЙН ХУВЦАС ӨМССӨН ЮМНУУД ЧИНЬ МАЧИЙЖ БАЙГАА ХЭДИЙГЭЭ Л НУХЛААД БАЙХААР ИЙМЭРХҮҮ ЮМНУУДЫГ ЗАД ШАЛГААД ДОР НӨАТ-ЫН БАРИМТ ӨГДӨГ ПОС МАШИНТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Монгол хүү 2019-12-11 103.206.194.6

МОНГОЛД ХАМГИЙН ИХ АШИГ ОЛДОГ ПАНЗЧИД, ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛ ЭРХЭЛДЭГ МАЛЧИД Л ТАТВАР ТӨЛӨХГҮЙГЭЭР НИЙГМЭЭС ХАМГИЙН ХАМГИЙН ИХ ХӨНГӨЛӨЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, БҮҮР ДАВРААД ХАМГИЙН ЭРТ МАЛЧИД МААНЬ ТЭТГЭВЭРТ ГАРЧ, МАНИЙНХАА НАСААРАА ТӨЛСӨН ТАТВАРЫН ХУРИМТЛАЛААС МИНЬ ТЭТГЭВЭРЭЭ ГАРГУУЛААД АВЧИХДАГ БОЛЖЭЭ. БАС НАСААРАА ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ПАНЗ ХИЙЖ ХҮН ШУЛЖ ХАГАРТЛАА БАЯЖИХДАА ТАТВАР ГЭЭЧ ЮМ ТӨЛЖ БАЙГААГҮЙ ХҮН ХҮРТЭЛ ТЭТГЭВЭРЭЭ ТОГТООЛГОЧИХООД ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХАЖУУД ШҮДЭЭ ЧИГЛЭЭД ХЭХРЭЭД ЗОГСДОГ ЭНЭ ЮУ ВЭ?

Avatar

ББ 2019-12-11 122.201.24.161

Малчин болооч.

Avatar

Зочин 2019-12-11 202.179.24.109

НӨАТ-д бүгдийг хамруулмаар байна. Татварын байцаагчидаа ажиллуулаач. Эмийн сангууд, гоо сайхны газрууд, хүнсний захууд, барилгын материалын дэлгүүрүүд, ресторан, хоолны газрууд, жижиг дэлгүүр, ТҮЦ -нүүд ердөө баримт өгдөггүй , хямдарсан бараанд бас өгөхгүй байгаа өгдөг газрууд нь баяр ёслолын үеэр техник эвдэрсэн гэж худлаа хэлээд өгдөггүй орлого их үед орлогоо нуудаг асуудал их байна даа хэн зөв замд нь оруулах вэ?

Avatar

Зочин 2019-12-11 92.38.148.60

дан ганц татварын байцаагчийн ажил бишээ бүх нийтээрээ л хий

Avatar

Зочин 2019-12-11 202.9.47.29

Зах зочид буудлийн эзэд чини бугдээрээ УЙХ-ийн гишуун хулгайч нар шуу дээ Тэгээд НОАТ огохгуй байгаа ум

Avatar

Зочин 2019-12-11 192.82.73.148

za tegej avgaidaa aluulahaa boliidoo

Avatar

Зочин 2019-12-11 103.14.36.18

Нэхээд байхад өгдөггүй. Үүний оронд татварын байцаагч нар жирийн иргэн мэт үйлчлүүлээд, баримтаа нэхэхэд өгөхгүй бол торгууль тавьдаг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-11 202.21.116.130

авгайдаа баригдчийшд

Avatar

Harin tiimee 2019-12-11 192.82.70.193

Nuhurtuu barigdiishd

Avatar

G 2019-12-11 103.14.37.5

Зөв, зөв, муу нэртэй багш, эмч, төрийнхөний хэдэн төг цалингаас орлогын 10 хувь гээд шууд л авна, орлогоо хамгийн үнэн зөв тодорхойлж, төсөв бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь бас тэд нар шүү, гэтэл тэд нараас хамаагүй их орлоготой хувийнхан татвар төлөхгүй гэдсээ илээд сууж байх.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.113

Хувийнхан хамаагүй их орлоготой, тэгээд гэдсээ илээд сууж байдаг юм бол чи тэгээд муу нэртэй төрийн албанаасаа гараад хувийн бизнес хийгээч дээ. Одоо энэ их дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь яагаад төрийн албанд орох гээд зүтгээд байдаг юм бол.

Avatar

Зочин 2019-12-11 103.14.37.5

Бүгдээрээ хаячихаар хэн Монголын хүүхдүүд, өвдсөн хүмүүсийн төлөө зүтгэх юм, бүгдийг нь чи хаяуллдаа.

Avatar

Зочин 2019-12-11 103.14.37.5

Бүх хувийнхан тийм биш, гэхдээ татвар төлдөггүй хувийнхан их бий, бүх багш, эмч нар албанаасаа гарвал хэн Монголын ирээдүйн төлөө зүтгэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж