Гашуунсухайтын төмөр замыг 28 сарын хугацаанд ашиглалтад оруулна | News.MN

Гашуунсухайтын төмөр замыг 28 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Гашуунсухайтын төмөр замыг 28 сарын хугацаанд ашиглалтад оруулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдаж, ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани 2016 оноос эхлэн ашигтай ажиллаж эхэлсэн. Тухайлбал 2016 онд компани анх удаа ашигтай ажиллаж, цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажилласан. Өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй. Энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа.

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2019.12.10/ хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцэж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн. Тиймээс энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч жил "Эрдэнэс Тавантолгой" компани иргэдэд 1072 хувьцаанд ногдол ашиг тараалгүйгээр ашгийг  бүтээн байгуулалтад шингээсэн. Энэ жил ногдол ашиг иргэдэд өгөх үү?

-Манай компани бүтцийн хувьд гурван төрлийн хувьцаа эзэмшигчтэй. Төр 85 хувийг нь, 1072 хувьцаатай иргэд 14.7 хувийг, үлдсэн хувийг компаниуд эзэмшдэг. Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн компани тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг боддог байгаа. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа учраас ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэг иргэнд хэдэн төгрөгийн ашиг өгөх вэ гэдгээ гаргах ёстой. Арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр санхүү хаагдаж, тасалбар болгоод нэгдүгээр сарын 15 гэхэд 2019 оны санхүүгийн жилийн аудитлагдсан тайлан бүх компаниуд дээр гарч эцэслэгдэнэ. Энэхүү тайлангийн дараа ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ.

-1072 ширхэг хувьцааны асуудал сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улстөрчдийн хөзөр болчихсон гэж хэлж болно. Иргэдийн нэг хэсэг нь 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр авахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь нэмүү өртөг шингээсэн инноваци, эдийн засгийн тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хувьцааны ногдол ашгаа өгөх сонирхол бий. Хамгийн сонгодог шийдэл нь юу вэ?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би ТУЗ-өөс буюу төрөөс томилогдсон гүйцэтгэх захирал хэдий ч том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүйгээр бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адилхан төвшинд авч үзэх ёстой гэж үздэг. Засгийн газар буюу 85 хувийн хувьцаа эзэмшигчээс төмөр зам барих шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт бусад үйлдвэрүүддээ өнгөрсөн жилийн ногдол ашгийг тараах шийдвэр гаргасан. Компанийн 14.7 хувийн хувьцааг хоёр сая 511 мянган иргэн, аж ахуй нэгж эзэмшдэг.

-Энэ жилийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том төлөвлөгөө биелсэн гэж тодотгож болох байх. Цаашид эрсдэлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-2019 он манай компанийн хувьд төлөвлөгөө давуулан биелэгдэж байгаа. ТУЗ-өөс тухайн оны төсвийг баталдаг. Тэр хүрээнд баталж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээ давах магадлал өндөр. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ эрчимтэй буурч байна. Нөгөө талаар Хятадад нийлүүлж байгаа нүүрсний квот багассан мөн Австрали улс Хятадад их хэмжээний нүүрс нийлүүлж байгаа гэх мэт хэд хэдэн шалтгаан нүүрсний үнэд нөлөөлж байна.

-“Тавантолгой-Гашуунсухайт” буюу удаан хугацаанд зогсчихсон байсан төслийн анхны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр төслийг хөдөлгөсөн. Одоо ажил ямар хэмжээнд үргэлжилж байна вэ?  

-Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг 28 сарын хугацаанд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Бэлтгэл ажлууд нь эхэлчихсэн. Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг, компани байгууллагуудын үүрэг чиглэл нь тодорхой болоод ажил явж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргаар болсон. Хэдийгээр IPO гаргах вэ?

-Бэлтгэл ажил нь хангагдаж байгаа. Одоогоор  нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганзориг 2019-12-11 202.55.188.46

Гашуун сухайт руу тавьж байгаа төмөр зам өргөн царигтай юу нарийн царигтай юу энэ талаар ямар мэдээлэл байна вэ

Avatar

Зочин 2019-12-11 192.82.72.148

наад төмөр замаа хурдан ашиглалтанд оруулаачээ өмхий новшнууд гадныханы даалгавараар юу ч гэж хуцаж байг хамаагүй бид ноогдол ашгаа авахгүй харин төмөр замаа хурдан тавиулмаар байна. Манай нүүрсний зах зээлийг Орос эзэлчихээд дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч улс болчихлоо бид дотроо тамын тогооны үлгэр шиг хэрэлдээд байж байдаг ичмээр юм мангаруудын үгийг бүү сонс дуугай бүтээн байгуулалтаа хий

Avatar

Шударга Монгол Хүн 2019-12-11 150.129.140.120

Хийхээр авилгачаар нь дуудна, Хийхгүй болохоор луйварчингаар нь дуудна. Яачихсан Монгол сэтгэхүй вэ. Хийж чадаж байгаа нэгнээ дэмжээд сурчих л даа. Наад захын Ёс зүй байх шүү. Ийм л залуус өнөөдөр Монголд, Монголын энэ улс төрд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр!!!

Avatar

Зочин 2019-12-11 66.181.187.244

Ene avilgalchiig shalgaj ugno uu. Tumnii mungo une tsenetei shuu avilgalchaa

Avatar

Зочин 2019-12-11 66.181.187.244

Balliyar abilgalch zipta. Eniig shalgah heregtei shuu

Avatar

Зочин 2019-12-11 202.55.188.36

Нэг хувьцааны ногдол ашиг 50 төгрөг байвал яанаа.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.101

Ярилцлагаас ойлгоход ЗГ 85 хувиа торийн омчит компаниуддаа огоод бутээн байгуулалт хийжээ гэхэд иргэдийн 14% хаачив. ЗГ иргэдийн хувьцааг олрийн болгоод хамчихсан уу? 5 толгой хусчихав уу

Avatar

Зочин 2019-12-11 119.40.103.6

Бас л бүтээн байгуулалтруу УРАГШАА

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.148

ene nweg huuukiin shavhruu doloogchiin huchind tavan tolgoi ashigtai ajilsan yum shig h*****d bh yum.nuursnii uniin usult cham muudb yamr ch hamaa bhgui sh dee.

Avatar

zochin 2019-12-11 103.229.122.112

Mongo ene jildee taraagaad hereggui bhaaa

Avatar

zochin 2019-12-11 202.126.89.113

Ene neg zaljin hhlgaich yu yariad bn ashig ogch l bgaa bol ashgaar hiij bgaa horongo oruulaltaa mash engiineer ard tumend oilguul Ugui bol heden togrognii ashig olson bolj ene uul uurhain bayalgaar garaa ugaadag nam, uls torch, TUZ gej tom luivarchid ulam l ihiig avch idehiig husne. HAMAR TOMTOI HUNEES TOM NUS GARDAG GEDEG TOM UURHAIN ASHIG TOM L BGAA

Avatar

Зочин 2019-12-11 209.89.142.82

Мөнгө тараах хэрэггүй. Эдийн засаг хөөсөрч, юмны үнэ нэмэгдэнэ. 2 сарын дараа хөөс хагарахаар, юмны үнэ буурахгүй, хэвэндээ тогтдог. Улс төрчид эдийн засгийг тайван орхи, өөрсдийн хууль батлах ажлаа л хийцгээ.

Avatar

MGL 2019-12-11 103.229.178.2

Эрдэнэс таван толгойн ашигаар Зүүнбаянгийн төмөр замыг барьж байгаа гэдэг чинь тухайн шинээр баригдах төмөр замын эзэмшигч нь Эрдэнэс таван толгой байна гэсэн үг юм уу?

Avatar

ккк 2019-12-11 103.57.93.92

ЭНЭ МУУД ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛ БАЙХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.61

2018 2019 оны ашгаар 1 тэрбум долларын өрөө дарсан бол зүгээр байж.Хоорондоо хэрэлдэж юу нь мэдэгдэхгүй төмөр замд царцааснаас дээр.Зүүнбаянгийн зам өртөгөө 10-20 жилдэ нөхөхгүй.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.110

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярилцлагаас: Монгол Улс ирэх 4 жилд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр төлөхөөр байгаа. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс 3 дахин давсан дүн юм… Том дүнтэй гадаад өр төлбөрүүд төлөх хугацаа дотоодын эдийн засгийн уналтын үетэй давхцах ч эрсдэл байна…

Avatar

gan 2019-12-11 202.179.31.47

noogdol asgaar ashgaa taraaj hereggui ee. ter tumor zamaa l hurdan tavi

Avatar

иргэн 2019-12-11 202.70.34.70

Энэ мөнгөөр эрх баригч та нар л гараа угаагаад байгаа шүү.

Avatar

kk 2019-12-11 182.160.32.165

gulug erdenetees songogdoh bodoltoi bgaa biz baasankhug barahuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu

Avatar

Зочин 2019-12-11 192.82.67.216

Harin chini bichij bgaagaar bol barah yum bnshuu. Tanai Baasanhuu ah chin hezee ET iinh boltsiin boloo bur gaihaad bhiin toon dotor useg gegcheer.

Avatar

Шодоргос 2019-12-11 103.80.211.37

Айгаад хулчийгаад байгаа нөхдүүдийг юу гэж хүндлэхэв дээ

Avatar

Шодоргос 2019-12-11 103.80.211.37

Хятадуудыг доромжилно араар нь очиж Бээжинд пальдигдана энд Женко бас орж байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Гашуун сухайтыг ашиглалтанд оруулна гээд заачихсан байхөад Оросын агенттайгаа нийлээд Зүүнбаян гээд балайраад явсан энийг ч ард түмэн мартахгүй дүн тавина , ерөнхий сайд болох гэж тагнасан, чагнасан гэх зэрэг жүжиг тавьсан. Оросын элчин Азизов амьсгаагаас үхтлээ хулчийна, гүлдийчихээд юу ч хэлж чадахгүй, Оросын ТВ-ээр өөрийнх нь айлчлалын талаар нэг ч үг байхгүй ёстой онигоо

Avatar

Шодоргос 2019-12-11 103.80.211.37

МАН-ын гөлөгнүүдийг далаар нь цэвэр тавихыг нь тавьж, элгээр хэвтүүлэхийг хэвтүүлэх хэрэгтэй шүү. МАН бол хамгийн дампуурчиихсан нам нам ч гэж дээ гэмт бүлэглэл, улс орны ажил амьдралд мөнхөд саад болж байна ш дээ. Банк дампууруулна, Даатгалын гээд бүх санг хоосолно, татвар, хураамж авч өөрсдөө идэцгээнэ, тухайлбал, жолоочийн албан журмын даатгал санаачлагч нь Мөнх-Оргил, Нямдорж нар, дебил Хүүк нь ямар ч ажил хийж чадахгүй оросуудаас ухаан алдталаа айна, хулчийна, экспортын гол худалдан авагчаа

Avatar

Зочин 2019-12-11 64.119.22.61

Ene gulug ard tumnii hurungiig Erdeneted avaachij tsatsahaa bolioroi Jenco Hurelsukh 2-iin tushaslaar nuursnii mungiig tumur zamd tsutgaad alj bgaa yum uu daa

Avatar

Зочин 2019-12-11 103.111.68.3

Төр өөрийн ноогдол ашгийг дуртай юмандаа, тэр төмөр замдаа зарж болно, ард түмэнд оногдох ноогдол ашгийг тэдний зөвшөөрөлгүйгээр дураараа зарж болохгүй шүүдээ. 1072 гэж сбаярын молиго 10 жил үргэлжилж байна даа. МАН нэг иймэрхүү аргатай…

Avatar

зочин 2019-12-11 202.9.46.79

Тодорхой юу ч хариулсангүй шд … Төмөр зам гээд л түмний мөнгийг үрэн таран хийж байгаа юм байна л даа ..Нэг удаа ч гэсэн ноогдол ашиг гээчээ авч үзэх юм сан .

Avatar

Иргэн 2019-12-11 202.126.88.49

Яах гэж МАН-д санал өгсөн юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж