Тарваган тахлаар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаар нас баржээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б (44 настай, эрэгтэй) энэ сарын 20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгижээ.

Дээрх иргэн энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад  энэ сарын 25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг  энэ сарын 26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан байна. Улмаар дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрч, ЗӨСҮТ-ийн энэ сарын 27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан байна.

Т.АНУ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж