Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VII хуралдаан боллоо.
Хуралдаанаар дүүргийн 2020 оны төсвийн төслийн тухай, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Мөн дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай агуулгуудыг хэлэлцэж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин баталлаа.
ИТХ-ын ээлжит VII хуралдаан Төлөөлөгчдийн 88,5 хувийн ирцтэйгээр амжилттай хуралдаж дүүргийн 2020 оны төсвийг хуулийн хугацаанд баталж, холбогдох тогтоолуудыг гаргалаа.
ЭХ СУРВАЛЖ: ХУД