Челси Зенит Наполи клубуудын хожигдох эрхгүй тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Челси Зенит Наполи клубуудын хожигдох эрхгүй тоглолтууд

Челси Зенит Наполи клубуудын хожигдох эрхгүй тоглолтууд

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том клубын түвшний тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар буюу сүүлийн тойргийн тоглолтууд өнөө шөнө эхэлнэ. 8 хэсгийн 32 багаас хасагдах шатанд 16 баг өрсөлдөх бөгөөд эдгээр багууд хэдийнэ тодроод эхэлсэн байна. Одоогоор хасагдах шатанд өрсөлдөхөөр эрхээ аваад буй багууд:

  • Барселона
  • Баейрн Мюнхен
  • Ювентус
  • Лейпциг
  • Манчестер Сити
  • Парис Сейнт-Жермэн
  • Реал Мардрид
  • Тоттенхам Хотспур клубууд тус тус эрхээ аваад байна. Харин өнөөдөр эдгээр багуудын хэн нь цааш шалгарахаа шийднэ.

Е хэсэгт :

  • Салзбург (7 оноотой)-Ливерпул(10 оноотой)
  • Наполи (9 оноотой)-Генк(1 оноотой)

 Энэ хэсгийн байдал тун ярвигтай байгаа. Эхний гурван багийн аль нь ч хэсгээс гарах боломжтой. Гол тулаан Салзбург-Ливерпул хоёрын хооронд өрнөнө. Наполи Генк клубыг хожвол шууд шалгарна.

F хэсэгт :

  • Интер Милан (7 оноотой)-Барселона (11 оноотой)
  • Боруссиа Дортмунд (7 оноотой)-Славиа Прага (2 оноотой)

Энэ хэсэгт Интер эсвэл Дортмунд хоёрын нэг нь хэсгээс хоёрдугаар байраар гарна. Гэхдээ Интер Барселонаг хожих хүнд даалгавартай байгаа бол Дортмунд Слава Прага гэсэн арай зөөлөн учраатай байгаа.

G хэсэгт :

  • Лион (7 оноотой)-РБ Лейпциг (10 оноотой)
  • Бенфика (4 оноотой)-Зенит (7 оноотой)

Лион-Лейпциг гэсэн тулаанд Лейпциг тэнцэхэд л хангалттай. Харин Лион заавал хожих юм уу тэнцэх даалгавартай бол нөгөө талд Зенит хожигдож болохгүй.

H хэсэгт :

  • Аяакс (10 оноотой)-Валенсиа (8 оноотой)
  • Челси (8 оноотой)-Лилле (1 оноотой)

Энэ хэсэгт Аяакс, Валенсиа, Челси гурав цусгүй тулаан хийнэ. Аяакс-Валенсиа хоёрын тулаанд заавал нэг нь ялагч болж дараагийн шатанд шалгарах эрхээ баталгаажуулах ёстой. Харин Челси талбай дээрээ Лилле клубээс оноо салгаж чадахгүй бол нөгөө хоёр багтаа цааш шалгарах боломжийг олгоно.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж