1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар ЗГ-т чиглэл өглөө | News.MN

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар ЗГ-т чиглэл өглөө

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар ЗГ-т чиглэл өглөө

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар ЗГ-т чиглэл өглөө

Улсын Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/ 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг  танилцууллаа.

Тэрбээр мөн Байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайдыг байлцуулж сонсох шаардлагатай гэсэн гишүүдийн саналаар хойшлуулаад, өнөөдөр хуралдаж буй ч салбарын сайд мөн эзгүй байгааг тэмдэглэв.

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл хийлээ.

Түүний танилцууснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компанийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.

2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Үргэлжлүүлэн ногдол ашиг хуваарилах харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэлдээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан” гэлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Билэгт, Л.Энхболд нар асуулт асууж, хариулт авав.

Гишүүд тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэд ногдол ашиг хуваарилахтай холбогдуулж хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаар тодрууллаа.

Гишүүдийн асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулт өглөө.

Тухайлбал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг гэсэн агуулгаар хариулт өглөө.

Ийнхүү  Өргөдлийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-10 202.5.205.34

Монгол улс өрөө дарьяа, мөнгө тараана гээд тэнэгтээд байхын

Avatar

Зочин 2019-12-10 119.40.103.6

Энэ компани Засгийн буруутай бодлогоос маш их өртэй байсныг дөнгөж дараад одоо л хөл дээрээ тогтож ашигтай ажиллаж эхэллээ. Төмөр зам, нүүрсээ угаах гээд зайлашгүй шийдвэрлэх олон асуудал байна. Энд Их хурлын байнгын хороо оролцох шаардлагагүй. ТУЗ нь асуудлаа шийдээд компани нь хувьцаа мэдэгдээд явах хэрэгтэй. 2018 оны ашгийг төмөр замруугаа шилжүүлсэн нь зөв. Төмөрзамтай болчихвол компанийн ашиг цаашид нэмэгдэх нөхцөл болно доо. Байнгын хороод юм юмруу ороод томроод байдгаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-10 202.179.24.91

Хэрэв ногдол ашиг хуваарилах зохицуулалт байхгүзй бол хувьцаат компани гэж хүн хуурах хэрэг байгаа юм уу

Avatar

Дорж 2019-12-10 43.242.242.189

Буруу ярьж бна ганхуяг. Хувьцаа бол тухайн хүний өмч. Түүнд ногдох ашгийг компани өгөх үүрэгтэй.юун яасан өгөх эсэхийг компани шийднэ гэж.Дээрэм хийхийг дэмжсэн хууль байх ёсгүы

Avatar

Зочин 2019-12-10 185.163.63.229

Таван толгой ашиг хуваахаас өмнө төмөр зам, цахилгаан станц барих, нүүрс угааж цэвэрлэх гээд зөндөө олон ажил байхад улстөрчдөд таалагдах гэж дэмий зүйл ярьж хөдөө гадаа явж тэнэглэх ээ болиоч ээ Таван толгойгоо шударгаар удирдахаа бодооч ээ
Жилдээ нэг хүнд 25 мянган төгрөг юу ч биш ээ. Харин гадаадаас асар өндөр хүүтэй зээл олох , хувьцаа худалдах ажил нь өөрөө хувьцаа хуваах болоогүй гэдгийг ард түмэн мэдсээр байтал толгой эргүүлсэн зүйл яриад хэрэггүй. Оюунчимэг гишүүн минь та мэдэх зүйлээ

Avatar

sereeter 2019-12-10 59.153.85.81

үгүй мөн мундаг юм хэлэлцэж байнаа.хэдэн ч жил энэ намууд үүгээрээ шоу хийж амьдарч байнаа.чадахгүй байж эх нутагаа сэндийчээд л гадагш нь гаргаад ард түмэнээ хуураад л бай.ЧААДАХГҮЙ та нар амжихгүй.тэр 20 хон 30 хан мянган төгрөгөөр чинь 2 ба 3 хан л өдөр арай чүү амьдарч байна шдээ.та нарыг нүүрсээ зарж баяжихыг бид харсаар турж үхнэ.тэгсэнээс больцгоо.

Avatar

Зочин 2019-12-10 203.169.49.105

Хэний юмыг хэнээс харамлаад байгаа юм бол. Хувийн компани биш л баймаар. Сонгуульд гарахаасаа өмнө амлачихаад, дараа нь хуурдаг монголын улс төрчдийн ариншин уу.

Avatar

Lavlaa 2019-12-10 66.181.189.244

Khunii 26000 tug Ard time dee kheregtei ireeduitei buteen baiguulaltad oruulchikhmaar yum aa

Avatar

Сонгуулийн шоу 2019-12-10 49.0.212.116

Дачхуу, сонгуулийн шоу л байна, төсвийн цоорхойгоо иргэдээс зам ашиглалтын татвар 5 дахин нэмж авч нөхөх гэж байж үхсэн ацны чинь нь ноогдол ашиг машиг

Avatar

Зочин 2019-12-10 66.181.187.194

Өөрсдөө ЖДҮ, ХЭДСангаассхэдэн зуун тэрбумаар нь идчээд бидэнд угаадасаа долоолгож бгаа юм шиг 27 мянган төгрөг өгсөэ болж бгаам биз дээ,

Avatar

Зочин 2019-12-10 182.160.1.125

УИХ -ын гишүүдээ. Тэтгэвэрийн хөгшчүүл, ХБИ -ийгээ ноогдол ашгаас битгий хасаарай. Бидэнд сонгуулиар 1 сая төгрөг өгсөн. Тэрнийгээ суутгаарай. Тэтгэвэрийн биднээс сүүлийн 30 жилд 1 сая байтугай төгрөгөөр Төр засаг хохироож байсан шүү дээ. Тэтгэвэрийнхэн бид 1072 хувьцаа хэвээрээ байгаа шүү. Монголоор дүүрэн нүүрс байхад Тэтгэвэрийнхэн биднийгээ 2019 оны ноогдол ашгаас битгий хасаарай.

Avatar

зочин 2019-12-10 59.153.113.141

энэ Оюунчимэг гишүүн ард түмнээсээ хулгай хийсэн хөрөнгөө тайлбарлаж чадах худалч ярихын сонсохоор дургүй хүрдэг ийм хүмүүсийг сонгосондоо харамсдаг

Avatar

JNDJABDJB 2019-12-10 202.9.40.98

songuuliin shou xiiixee boli

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж