Монгол уран бүтээлчид Венецийн дүрслэх урлагийн наадмыг гайхширууллаа | News.MN

Монгол уран бүтээлчид Венецийн дүрслэх урлагийн наадмыг гайхширууллаа

Монгол уран бүтээлчид Венецийн дүрслэх урлагийн наадмыг гайхширууллаа

Монгол уран бүтээлчид Венецийн дүрслэх урлагийн наадмыг гайхширууллаа

Хүн бүрийн дотор хүүхэд шиг ариун, чин шударга, ёс зүйтэй бат бөх ухамсар бий. Харин нас ахихын хэрээр нийгэм, хүрээлэн буй орчны нөлөөллөөр дотоод мөн чанараасаа холдож, жинхэнэ өөрийгөө хуурч эхэлдэг. Дотоод мөн чанар, одоогийн бие хүнээс холдохын хэрээр стресс, үл ойлголцол хувь хүнд бий болдог бөгөөд олон хүний энэ төөрөгдөл нь нийгмийн бухимдал, асуудлыг үүсгэдэг. Харин энэ бүх асуудлыг уран зургаар эмчилж болно. Хүн аливаа зүйлийг нүд, чихээрээ хамгийн сайн хүлээж авч, ойлгодог. Тиймээс заавал уран зураг гэлтгүй, ер нь зурж, дүрсэлсэн зүйлсээр дамжуулан үгээр болон дуу хөгжмөөр илэрхийлэх боломж­гүй зарим мэдрэмж, өнгийг хүлээж авах нь илүү учраас зураг хүний тэр дотоод мөн чанарыг нь мэдрэмжээр нь дамжуулан сэрээж өгдгөөрөө хүнийг “хүмүүжүүлдэг” аж. Энэ ч утгаараа дэлхийн улс өндөр хөгжилтэй орнуудад урлагаар дамжуулан хүнийг эмчлэх гэдэг ойлголт нь бараг шинжлэх ухаан болтлоо хөгжих болсон.

Аливаа уран бүтээлийн ард уран бүтээлчийн сэтгэл хөдлөлийн энерги үлддэг тул хүний сэтгэлд илүү хүрдэг ч байж болох юм. Уран бүтээлчдийн тухайд Монгол Улс дэлхийд чансаагаараа гологддоггүй. Монгол ахуй соёлыг дэлхий дахинд таниулж, эх орныхоо нэрийг урлагийн ертөнцөд өндөрт өргөж яваа уран бүтээлчид цөөнгүй. Тухайлбал, нэрт уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын хүү Э.Жанцанхорол  нь дүрслэх урлагийн чиглэлээр Нью Йорк хотын Хантэр коллежид суралцаж бакалаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр  Монгол хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нарын хамт эх орноо төлөөлөн Венецийн биеннальд  оролцож бүтээлээрээ үзэгчдийг гайхшируулжээ.

Тэд ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан үзэсгэлэнгийн орон зайнд харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн явдал үзэгчдийн анхаарлыг татсан нь   “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биеннальд Монгол Улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцсон нь энэ байлаа. Уг биенналь нь долоон сарын турш үргэлжилсэн бөгөөд манай улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг 80 мянга орчим хүн үзэж, олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаажээ. Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү наадамд энэ жил 89 орны уран бүтээлч оролцож, наадмын нээлтэнд 25 мянга орчим олон улсад нэр нөлөөтэй урлаг судлаач, уран бүтээлч, цуглуулагч, улс төрчид хүрэлцэн ирсэн аж.

Энэхүү наадмыг Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, Америк гаралтай Куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулжээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-10 202.126.88.44

браво, жинхэнэ уран бүтээл гэж үүнийг хэлнэ байх, энэ тухай манай Монголд сайн сурталчилбал таарна

Avatar

Зочин 2019-12-10 103.212.117.42

Монголын орчин уеийн урлаг ендер хэмжээнд хурсэнийг харуулж чаджээ залууст амжилт хусье

Avatar

Иргэн 2019-12-10 122.201.26.172

Юу ч ойлгосонгүй энэ мэдээнээс

Avatar

Зочин 2019-12-10 122.201.21.160

фото зурагнууд нь олдоогүй юм уу? хоёрхон зураг?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж