Төр, хувийн хэвшил хамтран ажиллахад илүү анхаарч ажиллах ёстойг онцоллоо | News.MN

Төр, хувийн хэвшил хамтран ажиллахад илүү анхаарч ажиллах ёстойг онцоллоо

Төр, хувийн хэвшил хамтран ажиллахад илүү анхаарч ажиллах ёстойг онцоллоо

Төр, хувийн хэвшил хамтран ажиллахад илүү анхаарч ажиллах ёстойг онцоллоо

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ), “СЕО” клуб хамтран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй албан уулзалт хийлээ. Уулзалтад УХХТ болон “CEO” клубын гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэл хотын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх, дарамтгүй байх нөхцөл бүрдүүлэх талаар санал солилцлоо.

УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөтгөж, олон талаар хамтран ажиллах шаардлага бидэнд байна. Үүний дотор гадны  хөрөнгө оруулалтыг татах шинэ гарцуудыг нээлттэй болгох,  эдийн засгийн чөлөөт бүсийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах гэх мэт олон асуудлыг бид хамтран шийдэх боломж бий. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгохдоо хүний оролцоог багасгахад илүү анхаарч байгаад олон нийт тэр дундаа бизнес эрхлэгчид таатай байна. Цаашдаа төр засгийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, бизнесийн орчинг сайжруулахад цогц шийдвэр гаргаж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Улаанбаатар хотын Худалдааны танхим, “CEO” клубын  удирдлага, бизнес эрхлэгчидтэй анх удаа уулзаж байна. Монгол Улсын Засгийн газар улс орныхоо хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэж буй татвар төлөгч бизнес эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсож, тэдгээрийг бодлого шийдвэртээ тусгахад анхаарч ажиллана" гэлээ.

Тэрбээр цааш нь “Бизнес хийхэд олон саад бэрхшээл тохиолдож буйг ойлгож байна. Хамгийн наад захын жишээ гэхэд яам, тамгын газрын нэрийг байнга өөрчилж, үйл ажиллагааг нь салгаж, хэдхэн сарын дараа эргээд нийлүүлж байгаа нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг хааж, чирэгдэл үүсгэдэг. Энэ мэтчилэн сайн засаглалгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд урт хугацааны төлөвлөлтөө хийхэд хүндрэл учруулж, эдийн засгийн үр ашигтай боломжоо алдах хүртэл эрсдэл үүсдэг байдлыг засаж, залруулахын төлөө төрийн зүгээс та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэсэн юм.

Түүнчлэн уулзалтын үеэр улс орондоо тулгамдаж буй олон асуудал, түүний дотор эрчим хүчний салбарыг хувьчлах, Монгол Улс саарал жагсаалтад орох болсон шалтгаан нөхцөл, түүнээс гарах арга замууд, засаглалыг хэрхэн сайжруулах талаар болон Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн бодлого, чиг хандлагыг багтаасан цогц мэдээлэлтэй болох тухай асуудлуудыг ч хэлэлцлээ.

Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэнд өгөөжтэй ямар хэлбэрээр хийх, тэтгэврийн сангийн нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх боломжуудын талаар санал бодлоо солилцсон юм.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж