ОХУ руу жигнэсэн мах экспортолно

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

ОХУ руу жигнэсэн мах экспортолно

ОХУ руу жигнэсэн мах экспортолно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр МҮХАҮТ ОХУ-ын ХАҮТ-тай “Хамтран ажиллах хэлэлцээр” байгууллаа. Мөн хоёр танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Евразийн эдийн засгийн холбооны Ажил хэргийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулав.

Москва хотын ХАҮТ-ын бизнесийн нэгдсэн сайтаар дамжуулж, бизнесийн санал солилцох, ОХУ-ын зах зээлд бизнес эрхлэх боломжууд нээх “Бизнес маркет” хамтын ажиллагааны платформ ашиглах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дагуу цаашид нэгдсэн бодлогоор ОХУ руу жигнэсэн мах гаргах, хойд хөршид ноолуурын эрэлт бий болгоход ОХУ-ын Худалдааны танхимтай хамтран ажиллахаар болов. Мөн шатахууны дутуу ачилтыг импортлогч нөхөн олгодог болох зохицуулалтын талаар талууд ярилцаж, хоёр улсын компаниудын мэдээллийг орчуулж хуваалцдаг цахим талбар нээхээр боллоо. Айлчлалын үеэр мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийв. Тухайлбал “Монгол Эмимпэкс концерн” ОХУ-ын “ЛАЗА Лабораторис” компанитай нийт 500 мянган еврогийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж