Гадаадын тагнуулын албатай хамтарсан этгээдэд найман жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Гадаадын тагнуулын албатай хамтарсан этгээдэд найман жилийн ял оноолоо

Гадаадын тагнуулын албатай хамтарсан этгээдэд найман жилийн ял оноолоо

Тагнуулын Ерөнхий газар Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон аж.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадын зүгээс Монгол Улсын эсрэг явуулж буй тагнан, турших болон бусад хууль бус үйл ажиллагаандаа манай орны иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэж буй юм байна. Энэ нь эргээд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгааг цаашид анхаарах шаардлагатайг эх сурвалж онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж