Сидней хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Сидней хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна

Сидней хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна

Сиднейчүүд өнөө өглөө өтгөн саарал утаан дунд сэржээ. Шинэ Өмнөд Вэйлсийн түймрийн утаа нам дор хотод байрлалтай уг хотод ирж хуримтлагдсаар ийм үр дагаварт хүрчээ.

Үзэгдэх орчин огцом багассанаас Сидней хот усан тээвэр, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан байна. Усан онгоцнуудыг автобус орлож хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэнэ. Хотын зүүн умардад байрлах Мона Вэйлд РМ2.5 тоосонцор 778 хэмээн бүртгэгдсэн нь дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдлын хэмжээ болон бүртгэгдлээ. Харьцуулж үзвэл Шанхайд РМ2.5 тоосонцрын хэмжээ 188, Хонгконгод 135, Улаанбаатарт 446 хүрдэг гэнэ.

Хотын иргэдэд хэдхэн метрийн зайн дахь зүйлс харагдахгүй байгаа ба агаарын бохирдлын энэ хэмжээ цаашдаа улам өсөх магадлалтай ба халуун цаг агаар, их утаа нь хэд хэдэн хүнд өвчний шалтгаан болох аюултай хэмээн эрх баригчид анхааруулж байгаа гэнэ. Одоогийн байдлаар улс даяар нийт 85 түймэр гарсан байгаа бөгөөд 2.7 мянган гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж