38 хүнтэй ниссэн Чилийн цэргийн онгоц алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

38 хүнтэй ниссэн Чилийн цэргийн онгоц алга болжээ

38 хүнтэй ниссэн Чилийн цэргийн онгоц алга болжээ

Чилийн цэргийн С-130 Херкулес тээврийн онгоц өчигдөр нутгийн цагаар 16:55-д Пунта Аренасаас 38 зорчигчтой хөөрсөн ч 18:00 цагт холбоо тасарсан байна. Онгоц өмнөд туйлын Кинг Жорж арал дээрх Чилийн эзэмшил Эдвардо Фрэй Монталва судалгааны баазруу явж байсан бөгөөд 38 зорчигчийн 17 нь нисэх багийнхан, 21 нь судалгааны багийнхан ба судалгааны багт гурван энгийн иргэн байсан. Онгоц ослын дохио идэвхжүүлээгүй ч агаарын хүчнийхэн аврах ажиллагаа эхлүүлсэн хэмээн Чилийн агаарын хүчний генерал Эдвардо Москира мэдээлжээ.

Түүний хэлснээр бол онгоцны нисгэгч нь арвин туршлагатай нисгэгч бөгөөд онгоцны шатахуун дууссанаар ослын буулт хийсэн байж магадгүй гэнэ. Харин Чилийн ерөнхийлөгч Себестиан Пинера генералын тайлбарт эргэлзэж байгаа ба нийслэл Сантиагогоос нөхцөл байдлыг үргэлж хянаж байгаагаа мэдээлжээ.

Алга болсон онгоцыг хайх ажилд олон улсынхан тусалж байгаа гэнэ. Чили улс өмнөд туйл дээр 1.2 сая км квадрат газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ бусад улсаас хамгийн олон буюу есөн бааз ажиллуулдаг ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж