Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ

Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ

Ирландын нийслэл Дублин хотын оршин суугчид орон гэргүй хүмүүст зориулж өөрсдийн өмсөхөө больсон дулаан хувцаснуудаа Ха-Пенни гүүрэн дээр өлгөжээ. Гүүрийг дагуулан өлгөсөн төрөл бүрийн өвлийн хувцаснууд болон цаасан хайрцаганд хийж тавьсан малгай ороолт, бээлийнүүдийн зураг цахим сүлжээнд маш олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь анх цахим сүлжээнд эхлүүлсэн “Warm  for Winter” аяны хүрээнд өрнөж байгаа бөгөөд хүмүүс өөрт хэрэггүй болсон эд зүйлсээ аль болох хуурай газар, хотын төвд, ямар ч хүн олоод очихоор газар үлдээхээр зорьсон байна.

Сүүлийн өдрүүдэд тус хотод орон гэргүй хүмүүсийн асуудал хурцаар тавигдах болж, олон зуун хүмүүс тэдний төлөө нэгдэж жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа юм.

Уг аяныг эхлүүлсэн Дублин хотын иргэн Патрик Фрайр илүү олон газарт аяныхаа хүрээг тэлж, олон хүнд туслахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: IRISHPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж