“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ | News.MN

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцжээ. Нэхэмжлэгч “М Си Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэгэн 2019-12-10 209.89.142.82

Банкны тоо нэмэгдэх тусам өрсөлдөөн ширүүсч, зээлийн хүү буурна. Зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-10 192.82.73.148

mongold bank dutaaguiee. zunduu l baina. undur huutei zeel ch avahad hyalbar. nidend huu bagatai zeel heregtei baina. gadnii bankiig oruulj irsen deer yumdaa. tegvel ediin zasag hudulguund orj hugjih bolomj garna

Avatar

Зочин 2019-12-10 49.0.212.116

MCS чинь МАН-ын компани, Монголбанкны "эздүүд" чинь энэ засгийн хүмүүс, тэгэхээр зөвшөөрөл өгөхгүй луу унжих учир нь цаанаа том хэмжээний л авилга нэхээд суугаад байгааг харуулна

Avatar

Зочин 2019-12-10 182.160.34.191

Энэ одоо ямар муухай шуналтай компани вэ? Монголын бараг бүх юм энэ компанийн гарт орлоо.

Avatar

Шодоргос 2019-12-10 103.80.211.37

Монгол банкны удирдлага, холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ аваачээ. Ажлаа хийгээгүйг нь шүүх тогтоосон байна

Avatar

Зочин 2019-12-10 103.57.94.31

mongolbank gej yalzarsan gazar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж