“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцжээ. Нэхэмжлэгч “М Си Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж