Ц.Сандуй, А.Ганбаатар нар гомдлоо гаргалаа | News.MN

Ц.Сандуй, А.Ганбаатар нар гомдлоо гаргалаа

Ц.Сандуй, А.Ганбаатар нар гомдлоо гаргалаа

Ц.Сандуй, А.Ганбаатар нар гомдлоо гаргалаа

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Энэ дагуу тэдний гомдлыг шүүгч өчигдөр /2019.12.09/ хүлээн авсан байна. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан билээ. Эл шийдвэрийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар эсэргүүцэж, ийнхүү гомдлоо гаргаад байна. Тэд саяхныг хүртэл давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй байсан юм.

Сануулахад, МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас  өнгөрсөн есдүгээр сард 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2019-12-10 202.9.46.179

Dorjzodobin zohioson vlgeriig yariad shorond orchiimaa zohiolch ni tegeed narand baih vum uu

Avatar

Зочин 2019-12-10 49.0.212.116

Даргын жолооч хүн жолоогоо мушгиад л явахгүй юун дарга хийж авилгалч болох мөрөөдцөн м**м бэ

Avatar

Зочин 2019-12-10 202.179.25.101

Харин ч 4хөн жил бага байхад юуны нь гомдол вэ

Avatar

Иргэн 2019-12-10 120.154.105.30

Эх зохилыг бичсэн санаачилсан хүн зүгээр сонссоэ хүэ ял авдөг нь шүүх усан тэнэг болсонын томоор тодоруулж харуулсан шүү

Avatar

Зочин 2019-12-10 103.229.122.98

Yum yariad shoron s****a sonin baigaa biz. Tegvel 76 baagii yu hamaagai ahaajil baidag sh dee.

Avatar

Зочин 2019-12-10 202.170.80.25

ichidguin bhda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж