Солонгос удирдаачтай “Эв нэгдэл их хүч” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Солонгос удирдаачтай “Эв нэгдэл их хүч” тоглолт болно

БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion&Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан “Эв нэгдэл, Их хүч” тоглолтыг ирэх сарын 03-нд Филармонийн танхимд хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн 9-р симфонийг тоглохоос гадна, Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгодог хөгжим сонирхогчдодоо толилуулна.Удирдаач Юн Ил Жин 1990-ээд оноос хойш БНСУ-ын томоохон хотуудад болон АНУ, Герман, Голланд, Австри, Чех зэрэг улсуудаар өөрийн бие даасан тоглолтуудаа тавьж байсан бөгөөд БНСУ-ын симфони найрал хөгжим, Нью-Сөүл Филармони, Сүвон Филармони, Сингапур Braddell Heights Symphony, Голланд Royal Biltse Harmonie, Швейцарийн Цюрих симфони найрал хөгжимд ажиллаж байжээ. Одоо тэрээр БНСУ-ын хөгжмийн сургууль Myongji их сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэнэ.

Т.АНУ  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж