Монгол хүүхдүүд 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртжээ | News.MN

Монгол хүүхдүүд 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртжээ

Монгол хүүхдүүд 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртжээ

Монгол хүүхдүүд 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртжээ

Камбож улсын нийслэл Пномпень хотод арванхоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд UCMAS олон улсын 24 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдөв.

UCMAS олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож, 38 чемпион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Тус академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд нийт оролцсон 2500 сурагчаас шагналт байранд шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авдаг байна.

Эрх авсан сурагчид “ТОЯА” хүүхэд хөгжлийн академид долоон сарын турш бэлтгэлээ базаажээ. UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын багийн хүүхдүүд эх орондоо арванхоёрдугаар 12-ны өдөр 15:10 цагт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Boldoo 2019-12-10 202.55.188.45

Wow. Yamar goe medee ve? Mongoliin maani urs yamar mundag baina ve. Ta buhendee tomoos tom bayar hurgey… mundag huuhduud

Avatar

Зочин 2019-12-10 202.55.188.83

Ene huurhun mundag huuhduud syyliin jiluuded mongoliinhoo neriig estoi manduulj baina aa

Avatar

Зочин 2019-12-10 203.91.115.246

yamar huurhun huuhduud ve, bayar hurgey

Avatar

Зочин 2019-12-10 122.201.21.160

тэгээд хэддүгээр байр эзлэв

Avatar

Зочин 2019-12-10 66.181.191.174

mongoloos uur ach holbogdol ugdug teneg oron baidaggui tiim temtseen

Avatar

Зочин 2019-12-10 202.179.31.10

Дэлхийн 40 улс орны 6-13 насны 4500 хүүхэд цээжээрээ 8 мин-тад 8-13 үйлдэлтэй 200 бодлого бодож авхаалж самбаагаа сорьдог тэмцээнийг Монголоос өөр ач холбогдол өгдөг тэнэг орон байхгүй ч гэх шиг. Чи юу мэддэгийн.Тэмцээн зохион байгуулж байгаа улс орон, дэлхий тэр чигээрээ анхаарлаа хандуулж байхад……………….

Avatar

zochin 2019-12-10 126.196.5.150

Жил бүр л баахан цом авч ирдэг, энэ ямар учиртай тэмцээн юм бол оо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж