Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо | News.MN

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жил болон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын санаачилгаар зохион байгууллаа. Зөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхэд оршиж байна.

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын нэгдсэн мэдээлэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан. Энэ хуулийн дагуу төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1463 төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн байна. Үүнээс эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 31 төрийн бус байгууллага өнөөдрийн үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлсэн байна гэлээ”.

Мөн зөвлөгөөний үеэр геологийн болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар “Өнөөдөр Эрдэс баялагийн салбарын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Энэ нь ямар зорилготой вэ?гэвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг ямар хэмжээнд явуулах ёстой. Мэргэжлийн холбоодын өмнө нь ямар асуудал тулгараад байна. Ямар чиглэлд хамтран ажиллаж уул уурхай, геологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой вэ?гэдэг талаар ярилцахаар анх удаа зөвлөгөөнийг зохион байгуулж байна.  Өнөөдрийн зөвлөгөөнөөс үнэтэй санал санаачилга гарч байна. Тухайлбал геологийн холбооны төлөөлөл хамтарч ажиллах санал гаргалаа. Орон нутагт салбараа сурталчилах гэсэн санал ч гаргалаа. Ер нь цаашдаа салбараа сурталчилах чиглэл дээр төрийн, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Орон нутагт маш их саад бэрхшээлтэй тулгардаг үүнийг шийдвэрлэхэд зайлшгүй хамтарч ажиллах шаардлага байна. УУХҮЯ өмнө нь төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад ирсэн. Цаашид ч бас энэ ажил маань үргэлжлээд явна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх гээд төрийн том зорилт байдаг. Энэ хүрээнд тодорхой хэмжээндээ хамтарч гүйцэтгэх болон шилжүүлэх ажлууд хийгдээд явна. Салбараа сурталчлахын тулд төрийн бус байгууллагуудтай цаашид хамтарч ажиллана” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж