УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгүүд тун удахгүй тавигдаж, үзэгчдийн хүртээл болно. Тус театрынхан ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр энэ намрын тоглолтоо нээх юм.
Мөн аравдугаар сарын 03, 04-нд Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус үзэгчдийн хүртээл болно.
Т.АНУ