120 мянган долларын банана "алга болжээ" | News.MN

120 мянган долларын банана "алга болжээ"

120 мянган долларын банана "алга болжээ"

120 мянган долларын банана "алга болжээ"

Маяамигийн нэгэн үзэсгэлэн сүүлийн үед их хачин байдлаар олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Уг үзэсгэлэнд нэгэн банана тавигдсан бөгөөд тэрхүү "урлагийн бүтээл"-ийг 120 мянган ам.доллараар үнэлсэн билээ. Харин тэрхүү бүтээлийг үзүүлэх урлагийн уран бүтээлч Дэвид Датуна ханан дээрээс хуулж аваад идчихсэн. Үзэсгэлэнгийн захирал болон ажилтнууд яаралтай урлагийн бүтээлийг сэргээн засварлаж өөр банана наасан юм.

Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын найманд дуусч "үйлээ үзсэн" банана "гавьяаны амралтандаа" гарав уу үгүй юу 46 настай Родерик Веббэр гэх этгээд банана байсан газарт "Эпстэйн амиа хорлоогүй" хэмээн уруулын будгаар сараачиж орхижээ.

Түүний бичсэн энэ өгүүлбэр сүүлийн үед цахим ертөнцөд маш их харагдах болсон бөгөөд энэ нь өсвөр насны охидыг хүчирхийлсэн гэх 66 настай Жэффри Эпстэйн ялаа сонсохоос өмнө шоронд хоригдож байхдаа наймдугаар сарын арванд амь үрэгдсэнтэй холбоотой. Цагдаа нар түүнийг амиа хорлосон хэмээн үзэж байгаа ч олон хүн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Вэббэр энэ үйлдлээ урлагийн бүтээл хэмээн тайлбарласан ч цагдаа нар түүнийг баривчилжээ. Вэббэр "Энэ үзэсгэлэнд хэн ч урлаг бүтээж болно биздээ" хэмээж байсан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

urlag 2019-12-10 1.223.35.59

medrel muutai n banan unetei avna daa. yu ch hamaagui urlag boloh yumuu arai l urlagiig doromjilj baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж