Л.Роналдо БНХАУ-д хөлбөмбөгийн сургууль нээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Л.Роналдо БНХАУ-д хөлбөмбөгийн сургууль нээнэ гэв

Л.Роналдо БНХАУ-д хөлбөмбөгийн сургууль нээнэ гэв

БНХАУ-д ирээд байгаад Бразилийн алдарт хөлбөмбөгчин Луис Роналдо “Синьхау” агентлагт ярилцлага өгөхдөө “Хөлбөмбөгийн спортыг БНХАУ-д маш их дэмждэг төдийгүй илүү өргөн хөгжүүлэх зориг төгс байгааг би нүдээрээ харлаа. Гэхдээ зөв хандлага, дасгалжуулалтын арга зүй дутагдаад байгаа юм уу гэсэн бодол төрсөн. Энэ улсад хөлбөмбөгийн төлөө цаг заваа зарцуулах тэмүүлэлтэй олон сая хүүхэд, залуус байна, олон сая үзэгч ч байна. Иймд би тус улсад хөлбөмбөгийн 30 сургууль нээхээр шийдлээ. Хүүхэд, залуусын сургалтын арга зүйг сайжруулж БНХАУ-д хөлбөмбөгийн спорт эрчтэй хөгжихөд тус дэм болохыг би хүсч байна.” гэжээ.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д хөлбөмбөгийн спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Албан ёсны тоо баримтаар, хятадын Супер лигийн клубүүд 2014-2015 онуудын тоглолтын улиралд шилдэг тоглогчдыг худалдан авахад 121,5 сая ам.доллар зарцуулсан нь энэ үзүүлэлтээр Английн Премьер лигийн дараа орж байна. Хятадын Супер лигийн тоглолтуудыг 2016-2020 онуудад зурагтаар шууд дамжуулах эрхийг 8 тэрбум юань буюу 1,26 тэрбум ам.доллараар худалдсан байна.

Асар их хөрөнгө оруулалт орж байгаа ч Хятадын хөлбөмбөгчид дэлхийн дэвжээнд тааруу тоглож байна. Эрэгтэй шигшээ баг нь ДАШТ-ий шигшээ тоглолтод 2002 онд л ганц удаа шалгаран оролцож байлаа, харин эмэгтэй баг нь ДАШТ-д 1999 онд мөнгөн медаль хүртсэн ч тэр амжилтаа одоо болтол давтаж чадаагүй байгаа юм.

 

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж