Нагацдаа өгөхөөр дөнгөж төрсөн ихрийн нэгийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Нагацдаа өгөхөөр дөнгөж төрсөн ихрийн нэгийг хулгайлжээ

Нагацдаа өгөхөөр дөнгөж төрсөн ихрийн нэгийг хулгайлжээ

Пакистаны баруун өмнөд хэсэгт байрлах Балочистаны эмнэлэгт төрсөн ихэр нярайн нэг нь алга болжээ. Ихэр хүүхэд төрсөн гэдгийг эмнэлгийн ажилтнууд хэнд ч хэлэлгүй нуусан ч нярайн ээж "Нэг охин минь хаана байна" гэж асууснаар хэрэг манджээ. Нярайн ээж Жамила Биби өөрийн тосгоноос баруун урагш 60 км зайд байрлалтай Лоралайн эмнэлэгт очиж төрсөн бөгөөд эмнэлгийнхэн түүний нөхөр Абдул Хамидад нэг бяцхан охин тэврүүлж, ээжийх нь бие сайжрахаар эмнэлгээс гаргана  гэжээ. Жамила хэдэн өдөр хагас ухаангүй байдалтай байх хойгуур гэр бүлд нь өгсөн нярай эндсэн байна. Удалгүй Жамилагийн бие сайжирч ухаан санаа нь эрүүл болсноор ихэр охин төрүүлсэн гэдгээ санаж нөгөө охиноо асуухад гэр бүлийнхэн нь гайхаж хоцорчээ.

Абдул Хамид уг хэргийг цагдаагийн газарт мэдэгдсэнээр Жамилагийн ихрүүдийг эх барьсан сувилагчийг барьж саатуулсан байна. "Сэжигтэн хэргээ хүлээж нярайн байгаа газрыг зааж өгсөн. Нярайг эмнэлгээс авч явахад хамт ажилладаг хоёр эмэгтэй тусалсан. Тэд  хулгайлсан нярайгаа  17 жил хүүхэдтэй болж чадахгүй байгаа нагацдаа бэлэглэсэн  гэж мэдүүлсэн" хэмээн Лоралайн цагдаагийн газрын орлогч дарга Жахангир Шах ярьжээ.

Цагдаа нар дөрвөн эмэгтэйг баривчилж хулгайлагдсан нярайг гэр бүлд нь буцаан өгсөн байна. Албаны хүмүүс дээрх хэрэгт эмнэлгийн хяналт, бүртгэл, орж гарах хөдөлгөөнд хяналт тавьдаггүй байдлыг буруутгаж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж