ХЭҮК-д өдөрт 3-4 гомдол ирдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

ХЭҮК-д өдөрт 3-4 гомдол ирдэг

ХЭҮК-д өдөрт 3-4 гомдол ирдэг

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр “Хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний үндэсний комиссоос өнөөдөр /2019.12.10/ мэдээлэл хийлээ.

Энэ жил хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна. Хүний эрх нь хүн нийгэмдээ амьдрах, боломж нөхцөл юм. Энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч олон нийтийн оролцоогүйгээр хангагдах боломжгүй билээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярихдаа “Эдийн засгийн асуудал саарал жагсаалтад ордог бол хүний эрхийн асуудал, шууд олон улсын хоригт тулдаг. Олон улсын хориг бол улс төрийн болоод эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Монгол улс үндсэн хуулиндаа олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гээд заачихсан. Мөн олон улсын гэрээ, конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон бол монгол улсын дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд бид анхаарлаа хандуулах ёстой. Зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд манай улс саарал жагсаалтад орсны адил хориг арга хэмжээнд орж болзошгүй. Тиймээс бид хүний эрхийг хамгаалах тал дээр анхаарал, болгоомжтой ажиллах ёстой” хэмээн хэлсэн юм. Үүний дараа тэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариу өглөө.

Жилд танайд хэчнээн санал, гомдол ирдэг, үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ гэсэн асуултад тэрбээр “Сүүлийн үед улс орнуудыг тодорхой үүрэг чиглэл, индекс, төрлүүдээр байр эзлүүлдэг болсон. Уг нь бид Ази тивдээ хүний эрхийн асуудлыг хангах тал дээр харьцангуй боломжийн байранд ордог. Учир нь хүний эрхийг хангах гурван баталгаа бий. Үүнд, улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа ордог. Эдгээр баталгаа ерөнхийдөө манай улсад боломжийн түвшинд бүрдсэн гэж үзэж байгаа. Монгол улсын хүний эрхийн комист ирж буй гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сая би 600 дахь гомдлоо цохоод орж ирлээ. Өдөрт дунджаар 3-4 гомдол ирдэг. Дийлэнх нь эрүү шүүлтээс ангид байх талаар цагдан хоригдож буй хүмүүсээс байнга гомдол ирж байна. Энэ ердөө буурахгүй байгаа. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирж байна. Сая гэхэд нэг аймгийн төрийн албан хаагч эмэгтэйг ажлын байранд дээр дарамталж буй талаар гомдол ирсэн. Тэгэхээр ажлын байрны янз бүрийн гомдол, бэлгийн дарамтын гомдол голчлон ирж байна” гэв. Сэтгүүлчид мөн иргэн Б.Болороогийн гомдолтой холбоотой хэргийн талаар асууж тодрууллаа. Энэ асуултад хариулахдаа “Ер нь эрүүгийн хэрэг дээр би хэчнээн ярьж, хэлэх вэ. Одоо хүртэл УИХ-ын тогтоол гарчихаад байхад энэ хэргийг шийдэж чадахгүй л байна. Улсын Ерөнхий Прокурорын дэргэд харьяалагддаг мөрдөн байцаах алба байсан. Үүнийг зориуд татан буулгаснаас хойш эрүү шүүлттэй гэмт хэргийн өнгө аясыг өөрчилдөг явдал манай улсад хэвийн үзэгдэл боллоо. Ингэж хэлснийхээ төлөө би хариуцлагаа хүлээнэ. Үүний бодит жишээ бол энэ хэрэг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж