Польш улсын Сеймийн дэд маршалыг хүлээн авч уулзав | News.MN

Польш улсын Сеймийн дэд маршалыг хүлээн авч уулзав

Польш улсын Сеймийн дэд маршалыг хүлээн авч уулзав

Польш улсын Сеймийн дэд маршалыг хүлээн авч уулзав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд ач холбогдол өгч, олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг уламжлав.

Монгол Улсаас тус улсад 900 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж, Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 20 гаруй оюутан их, дээд сургуульд суралцдаг аж. Энэхүү тоог цаашид нэмэх тал дээр дэмжиж ажиллахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Бүгд Найрамдах Польш улсын сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн зүгээс цаашид өөрийн улсад суралцах оюутны тоог нэмэх, Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-10 192.82.68.11

убтз нэлээн тусламж үзүүлсэн улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж