Шинжаанд хоригдож байсан Уйгуруудыг чөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Шинжаанд хоригдож байсан Уйгуруудыг чөлөөлсөн гэв

Шинжаанд хоригдож байсан Уйгуруудыг чөлөөлсөн гэв

Шинжааны захирагч Шохрат Закир өчигдөр /2019.12.09/ тус мужийн албадан боловсрол олгох төвд хоригдож байсан уйгур иргэд хичээлийн хөтөлбөрөө үзэж дуусгаад энгийн амьдралдаа орж байгаа  талаар мэдээлжээ. Түүний мэдэгдэлд тэдгээр иргэдийн экстремист үзэл суртлыг арилгахын тулд хятад хэл, хууль эрх зүйн мэдлэг олгосон гээд одоо тэднийг ажлын байраар хангаж, амьдралыг нь сайжруулах тал дээр Хятадын Засгийн газар анхаарч ажиллаж байгаа хэмээн дурдсан байна.

Шинжааны захирагч Шохрат Закир

Гэвч олон улсын хүний эрхийн байгууллагууд тус бүс нутагт нийт 1,5 сая орчим мусульман шашинт уйгурчуудыг Хятад улс төрийн боловсрол олгох төв нэрийн дор тусгай хуарангуудад хорьж цагдан, хүний эрх зөрчиж байна гэж буруутгадаг. Харин Хятадын эрх баригчид үүнийг сайн дурын үндсэн дээр ямар ч үнэ төлбөргүй явагдаж буй ажил хэмээн тайлбарладаг юм.

Хэдий Хятадын тал уйгуруудыг сулласан гэж мэдээлж байгаа ч “Amnesty International”  тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд уйгаруудыг чөлөөлснийг батлах баримт олдоогүй байгааг мэдэгджээ. Шинжаан нь гадаад ертөнцөөс таслагдсан байдаг тул үнэн бодит мэдээлэл олж авахад хэцүү байгааг ч тэд онцолжээ.

Мөн Хятадын тал тэнд хоригдож буй уйгуруудаас хүчээр цусны дээж авах, заримынх нь эрхтнийг ч худалдаалдаг гэсэн мэдээлэл тарах болсон бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ асуудлаар 2022 оны Өвлийн олимпийн наадмаар Хятад улсыг бойкотлох хэрэгтэй гэсэн байр суурийг ч илэрхийлж байв.

Түүнчлэн АНУ-ын Конгресс саяхан Шинжаан дахь уйгуруудын эрхийг хамгаалах хуулийн төслийг дэмжсэн нь Хятадын эрх баригчдыг ихэд сандаргасан билээ. Үүний дараагаар Хятадын Засгийн газраас CCTV суваг дээр Шинжаанд болсон террорист халдлагуудын дүрс бичлэгийг багтаасан баримтат киног үзүүлэх зэргээр Шинжааны нөхцөл байдлын талаар хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж эхэлжээ.

Шинжаан дахь мусульман шашинтнууд нь бараг 200 жилийн турш Хятадын улс төрийн маргааны сэдэв байсаар ирсэн юм. 1949 онд Хятадын Коммунист нам уг бүс нутгийг бүрэн хяналтандаа авч Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон хэмээн нэрлэсэн байдаг. Одоогоор тус бүс нутагт 21 сая орчим хүн амьдарч байна.

Эх сурвалж:GUARDIAN, ABC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж