Мексикээс Аргентин улсад суугаа Элчин сайд дэлхийн хамгийн алдартай нэгэн номын дэлгүүрээс 10 ам.долларын үнэ бүхий, Жакомо Казановагийн намтар номыг хулгайлахыг завджээ. Энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа түүнийг нутаг буцаахаар болсон байна.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өнгөрсөн Ням гариг (2019.12.08)-т, аравдугаар сарын сүүлээр Буэнос Айросын Эль Атенеогоос 18 зууны үеийн хамгийн тачаангуй эрийн тухай, 590 песогийн үнэ бүхий ном хулгайлахыг завдсан тухай хэвлэлийн хуудаснаа мэдээлэл гарсны дараа ийнхүү мэдэгджээ.
Тэрбээр твиттер хуудастаа “Өдгөө 76 настай дипломатчийн үйлдлийг шалгуулах хүсэлтийг ёс зүйн хороонд гаргасан. Одоогоор түүнд гэртээ эргэн ирэх заавар өгөөд байна” хэмээн жиргэсэн байна.
Буэнос-Айросын “Атенео” нэртэй номын дэлгүүрийн камерт Мексикийн 76 настай дипломатчийн "Казановагийн намтар номыг сонинд нуун хулгайлах гэж байсан үйлдэл" бичигдэж үлджээ. Хамгаалагчид дэлгүүрийн үүдэнд түүнийг саатуулж, цагдаагийн хэлтэст хүргэсэн бөгөөд удалгүй хэн болохыг нь тогтоон, суллаж явуулсан байна.
Мексикийн Гадаад хэргийн сайд энэ бичлэг үнэн болох нь тогтоогдвол Элчин сайдыг ажлаас нь шууд халахаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр энэ хэргийг “Байж боломгүй, шударга бус үйлдэл” хэмээн өгүүлсэн байна. Валеро нь энэ оны наймдугаар сарын дундуур Мексик Улсаас Аргентин улсад суух Элчин сайдаар томилогджээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BLOOMBERG, TELLER REPORT
зочин 2019-12-10 202.9.46.79
Манайхан бол ном зүгээр өгсөнч авахгүй дээ
зочин 2019-12-10 202.21.127.166
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАТАХ ОРОЛДЛОГО НЬ БҮТЭХГҮЙ, ТОМ АСУУДАЛТАЙ ХҮН БАЙНА Л ДАА, ОЧИЖ ОЧИЖ КАЗАНОВАГИЙН 10 ХАН ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ НОМЫГ ХУЛГАЙЛЖ БАЙДАГ, АРГАГҮЙ Л ХЭРЭГ БАЙНА
Иргэн 2019-12-10 202.179.8.4
Ном хулгайлаад ажлаа өгч байна. ө***г базаад цэцийн гишүүн. Зайлцан улс шүү нээрээ
Nastan 2019-12-10 192.82.65.117
Манай бузарын хулгайч дипломатчид номын дэлгүүр орох ч үгүй, өгсөн ч авахгүйдээ.Энэ Өвгөн уншчихаад буцааж өгөх гэж бсан бизээ.
Зочин 2019-12-10 66.181.161.95
Бүр сурцан гар байна ш дээ
Зочин 2019-12-10 202.9.46.89
номын хулгай ч хулгай биш ээ
/*-*/ 2019-12-10 49.0.212.116
Наадах чинь зүгээр номны борлуулалтаа анхаарлын төвд оруулах шоу, эрдэм номтой хүмүүс ингэдэг гэж, манай элчин сайдууд бол дэлгүүрээс алтан ээмэг бөгж хулгайлах буюу улс хооронд хар тамхины наймаа хийдэг
хн 2019-12-10 202.21.108.159
монголчуудад ном зүгээр өгсөн ч авахгүй лдэ, энэ ч номныхоо борлуулалтыг сайжруулах гэсэн явуулга бхөө
zochin 2019-12-10 202.55.183.178
Зориуд ийм юм хийсийн гэсээн
Зочин 2019-12-10 202.179.24.152
mongoliin turiin alban haagch baisan bol yu gej nom hulgailahav, eemeg bugj gutal huvtsas s***h baisan baihdaa kk