Элчин сайд дэлгүүрээс ном хулгайлахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Элчин сайд дэлгүүрээс ном хулгайлахыг завджээ

Элчин сайд дэлгүүрээс ном хулгайлахыг завджээ

Мексикээс Аргентин улсад суугаа Элчин сайд дэлхийн хамгийн алдартай нэгэн номын дэлгүүрээс 10 ам.долларын үнэ бүхий, Жакомо Казановагийн намтар номыг хулгайлахыг завджээ. Энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа түүнийг нутаг буцаахаар болсон байна.

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өнгөрсөн Ням гариг (2019.12.08)-т, аравдугаар сарын сүүлээр Буэнос Айросын Эль Атенеогоос 18 зууны үеийн хамгийн тачаангуй эрийн тухай, 590 песогийн үнэ бүхий ном хулгайлахыг завдсан тухай хэвлэлийн хуудаснаа мэдээлэл гарсны дараа ийнхүү мэдэгджээ.

Тэрбээр твиттер хуудастаа “Өдгөө 76 настай дипломатчийн үйлдлийг шалгуулах хүсэлтийг ёс зүйн хороонд гаргасан. Одоогоор түүнд гэртээ эргэн ирэх заавар өгөөд байна” хэмээн жиргэсэн байна.

Буэнос-Айросын “Атенео” нэртэй номын дэлгүүрийн камерт Мексикийн 76 настай дипломатчийн "Казановагийн намтар номыг сонинд нуун хулгайлах гэж байсан үйлдэл" бичигдэж үлджээ. Хамгаалагчид дэлгүүрийн үүдэнд түүнийг саатуулж, цагдаагийн хэлтэст хүргэсэн бөгөөд удалгүй хэн болохыг нь тогтоон, суллаж явуулсан байна.

Мексикийн Гадаад хэргийн сайд энэ бичлэг үнэн болох нь тогтоогдвол Элчин сайдыг ажлаас нь шууд халахаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр энэ хэргийг “Байж боломгүй, шударга бус үйлдэл” хэмээн өгүүлсэн байна. Валеро нь энэ оны наймдугаар сарын дундуур Мексик Улсаас Аргентин улсад суух Элчин сайдаар томилогджээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BLOOMBERG, TELLER REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж