Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой

Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой

Монголын рок, попын ууган хамтлагуудын төлөөлөл болох "Хурд", "Харанга"-ын тоглолт өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ хүргэх бөгөөд тоглолт үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хүн болгон Төв талбайд ирж үзэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан "Хурд", "Харанга" хамтлагийнхан ийнхүү тоглолтоо хийж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж