Герман, Австри, Швейцарь зэрэг герман хэлтэй хэрэглэгчдэд зориулсан de.gobicashmere.com онлайн дэлгүүр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Герман, Австри, Швейцарь зэрэг герман хэлтэй хэрэглэгчдэд зориулсан de.gobicashmere.com онлайн дэлгүүр нээгдлээ


Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй “Говь” ХК нь герман хэлтэй улсууд болох Герман, Австри, Швейцарь, Люксембург, Лихтейнштейн, Бельги хэрэглэгчдэдээ зориулсан онлайн дэлгүүрийг 12 дугаар сарын 6-нд албан ёсоор нээжээ. Өндөр зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” ХК нь Европын зах зээлд хөл тавьснаас хойших хугацаанд хэрэглэгчдэд “Говь” брэндийг амжилттай таниулж, үнэлүүлж чадлаа.

Компанийн зүгээс илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ойр байхыг чухалчилж байгаа бөгөөд шинэхэн герман хэл дээрх онлайн дэлгүүрийн хувьд ч хэрэглэгч, худалдан авагчдад хүргэлтийн тааламжтай нөхцлүүдийг санал болгожээ.

Жишээ нь: Бүтээгдэхүүнийг Герман улсын аль ч хот руу ажлын 1-3 өдөрт багтаан үнэгүй хүргэлт хийж байгаа аж. “Говь” ХК нь өнгөрсөн 10-р сарын 5-нд “Mall of Berlin”-д шинэхэн салбараа нээсэн бөгөөд одоогийн байдлаар Берлинд хоёр, Хамбургт нэг, өөрөөр хэлбэл Герман улсад нийт 3 салбар дэлгүүр болон онлайн дэлгүүрийг ажиллуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж