Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд хаалттай мэдээлэл өгнө | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд хаалттай мэдээлэл өгнө

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд хаалттай мэдээлэл өгнө

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд хаалттай мэдээлэл өгнө

УИХ-ын чуулган хуваарын дагаа пүрэв, баасан гаригт хуралддаг уламжлалтай. Ерөнхийлөгч ямар асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн төслүүд, Өмгөөллийн тухай хууль зэрэг хуулиудыг хэлэлцэхээр товлоод буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2019 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулиудад хориг тавьсан бөгөөд МАН-ын бүлгийн зүгээс 2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал бий. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал  байгаа. Энэ нь 2020 онд барилгын ажил нь эхлэх объектууд 2021 он дамжиж хэрэгжихийг ирэх оны төсвөөс хасах тухай хоёр санал Ерөнхийлөгч ирүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Гуравдугаарт,  НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч мөн хориг тавьсан. Гол нь НДШ-ийг нэмэгдүүлсэнд хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын олонх  хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.

Ш.ЧИМЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж