4 тэрбум төгрөг залилсан Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

4 тэрбум төгрөг залилсан Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

4 тэрбум төгрөг залилсан Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

"Нарны хүү Сарны охин" ХХК-ны  захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ. Хэргийг тодруулбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс дөрвөн тэрбум гаруй төгрөгийг залилж авсан байна. Таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадахгүй байгаа  иргэд  амиа хорлохыг  завдсан тохиолдол ч өмнө нь гарсан удаатай.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагад 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдож 200 гаруй иргэн мэдүүлэг тайлбар өгсөн аж. Иймд залилуулсан иргэд байх юм бол Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байгааг албаныхан санууллаа.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж