ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ Европын аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ Европын аваргад оролцоно

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ Европын аваргад оролцоно

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд ОХУ-ын баг тамирчдыг дараагийн дөрвөн жилийн турш олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглосон шийдвэр гаргасан билээ.

Ингэснээр Оросын баг тамирчид 2020 оны Токиогийн зуны ХХXII олимп, 2022 оны Бээжингийн өвлийн XXIV олимп болон 2024 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох боломжгүй болж байна. Энэ нь тус улсын амжилттай яваа баг тамирчдад хүнд цохилт болсон нь гарцаагүй. Ялангуяа 2014 оны ДАШТ-нээс хойш байгаагүйгээрээ өндөр формтой байгаа Оросын хөлбөмбөгийн шигшээ багт хүнд тусч байна. Хөлбөмбөг, хоккей, воллейбол, сагсанбөмбөгийн шигшээ багууд нь Оросын ард түмний бахархал байдаг билээ. Тэгвэл 2020 онд зохион байгуулагдах ЕВРО-2020 ЕАШТ-нд Оросын хөлбөмбөгийн шигшээ баг ороход асуудалгүй тухай UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбоо мэдээллээ. Учир нь UEFA-ийн зүгээс зохион байгуулж буй тэмцээн нь олон улсын томоохон спортын арга хэмжээнд тооцогддоггүй учир ОХУ-ын шигшээ оролцох боломжтой. Харин 2022 оны Катарын ДАШТ-нд ОХУ-ын шигшээ баг зөвхөн эрх олгох урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд хэрэв ДАШТ-нд оролцох эрхээ авбал ОХУ-ын далбаа болон төрийн дууллыг ашиглах эрхгүйгээр тэмцээнд оролцох боломжтойг мэдээллээ.

                                                                                                                                   Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж