Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, тэнд сурч ажиллаж амьдарч буй монгол иргэд болон Австрали дахь Монголчуудын холбоо богино хугацаанд 5000 ам.долларын хандив цуглуулжээ. Энэхүү хандиваа 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.
Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш, байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” хэмээн онцолжээ.
Б.ЖАРГАЛ
5000 австрали доллар 2019-12-10 49.0.212.116
Сайн байна, усыг нь уувал ёсыг нь дагадаг тун зөв
Зочин 2019-12-10 192.82.68.11
хиймэл далуулаас түймрийг унтраах боломж
Зочин 2019-12-10 192.82.68.11
гал түймрийн салбар номер нэг анхаарах салбар
Зочин 2019-12-10 202.126.89.109
Баяр хүргье. Та бүхэнд. Хүний нутагт улсынхаа, үндэстэнийхээ нэр төрийг зөвөөр сурталчилж, байгаль дэлхийнхээ сайн сайхны төлөө хийж буй гэгээн үйлсэд амжилт хүсье. Гэвч манай дарга нар улсын нэр төрийг бузарлаад бидний татварын мөнгөөр цалин аваад өөрсддөө ашигтай шийдвэр гаргаад л…кк