Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Juice Wrld нас баржээ

Өдгөө 21 настай Америкийн реппэр Juice Wrld өчигдөр АНУ-ын Чикаго хотын Мидвай нисэх онгоцны буудал дотор багтраа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр ням гарагт Калифорниа мужаас Чикаго хотод ирсэн байна. Цагдаагийн ажилтны хэлснээр тэрээр нисэх онгоцны буудлаар алхаж байгаад гэнэтхэн багтарч, унажээ.

Өнгөрсөн долоо хоногт дөнгөж 21 нас хүрсэн тэрээр 2019 оны эхээр Ники Минажтай хамт аялан тоглолт хийгээд байсан билээ. 2018 онд түүний Lucid Dreams нэртэй дебют дуу нь жинхэнэ хит болж АНУ-ын хөгжмийн чартуудад толгой цохиж байсан. Тэрээр мөн Трайвис Скоттийн “Астро Уорлд” цомог болон Элли Гоулдинтой хамт “Hate me” дуун дээр тус тус хамтран ажиллаж байсан авьяаслаг залуу уран бүтээлч байсан юм. Түүний тайзны нэр болох Juice нь 1992 онд  2pac-ийн "Juice" хэмээх киноноос санаа авсан байна.

Б.МӨНГӨНТАМИР

Эх сурвалж : unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж