Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

KEVIN LAMARQUE/Reuters

 

Владимир Путин Барак Обама хоёрын уулзалт бараг цаг хагас гаруй үргэлжиллээ. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр Путин Обаматай хийсэн уулзалтаа “маш ашигтай нээлтэй” хэмээн дүгнэв.

 

Владимир Путин, Барак Обама хоёр 2013 оноос хойш анх удаагаа хоёр талын уулзалтыг хийлээ. Тэдний яриа хаалттай хаалганы цаана явагдлаа.

 

Америк Сирийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлснийг тэр дуулгав. “Зөрөлдөөн байгаа. Тэр талаар ажиллахаар тохиролцсон” гэж тэр хэлэв. Ямар талын зөрөлдөөн байсныг асуухад Путин чимээгүй өнгөрлөө.

 

Гэсэн хэдий ч Оросын ерөнхийлөгчийн эхний үгүүд түүнийг найрсаг аястай байгааг харуулж байв.

 

 

Орос-Америкийн харилцаа хангалттай доогуур төвшинд байгааг Путин хүлээн зөвшөөрөв. “Гэхдээ тэр нь манай санаачлага биш Тийм сонголтыг АНУ л өөрөө хийсэн” гэв. Хэлэлцээрийн дараа харилцаа сайжирна гэсэн найдлагыг тэр илэрхийлсэнгүй.

 

“Исламын улст” цохилт хийж байгаа барууны орнуудын эвсэлд Орос нэгдэх эсэхийг түүнээс сэтгүүлчид асуусан байв. “Бид энэ талаар бодоэ байна. Гэхдээ тэр нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хийгдэх ёстой” гэж Путин өгүүлэв Нэг үгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөл, Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын зөвшөөрөл бас хэрэгтэй байна гэсэн үг юм. Ингэж л тэрээр индрээс хэлсэн юм.

 

Оросын цэргийг Сирид ИЛИУ бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагаанд оролцох уу гэхэд тэрээр шууд л “хуурай газрын ажиллагаа явагдана гэх асуудлаар яриа байх ёсгүй” гэж хариуллаа.

 

ИУ-ын эсрэг ажиллагаанд Оросын ажиллагаа ямар байх ёстой юм бэ гэсэн асуудалд хариулахдаа “Бид ерөнхийлөгч Барак Обаматай ИУ-тай тэмцэх янз бүрийн нөхцлийг ярилцлаа. Ер нь манай оролцооны хувьд тэдэнтэй тэмцэж байгаа хүчнийг нэмэн дэмжиж болох юм. Тэр нь Сирийн засгийн газрын арми, курдууд” гэж тэр хэлээд асуудлаас бултлаа. ИУ-тай байлдаж байгаа хүмүүсст чухам ямар тусламж үзүүлэх вэ гэдэг асуудал тэр хариулсангүй. Харин тэр асуудал нь Сири дэх улс төрийн ажиллагаатай зэрэгцэн хийгдэх ёстой гэж онцолж байв.

 

Бодвол Башар Ассадын хувь заяаг хэлсэн байх. Оросууд түүнтэй хамтрахгүйгээр ИУ-тай хийх тэмцэл үр дүн өгөхгүй гэж байгаа бол АНУ Барууныхан Сирийн ерөнхийлөгчийг зайлах хэрэгтэй гэж байгаа билээ.

 

Хэвлэлийн бага хурал дээр Обаматай хийсэн тодорхой санаачлагаасаа заримыг нь тэр хэлэв. Ирак, Иран, Сиритай хамтран байгуулсан мэдээлийн төвийн талаар тэр хэлэхдээ “ерөнхийлөгч Обаматай энэ террорын эсрэг төвд хоёр орон хамтрах талаар ярилцсан. Ойлголцол байгаа, хоёр талын үндсэн дээр энэ ажлыг идэвхжүүлнэ” гэж Путин хэлэв.

 

Хоёр жилийн өмнөх бүрэн хэмжээний уулзалтай харьцуулахад юу өөрчлөгдсөн талбн асуултад тэр хариулахдаа,

 

Путин 2013 онд юу байсныг санахгүй байна. “Барак сайн санаж байгаа байх. Гэхдээ бидэнд таарсан тараараагүй зүйл бий” гэв.

 

Америкчууд Оросын хүсэлтээр, Таны туслах америкчуудын хүсэлтээр уулзал хийгдэж байна гэх. Өнөөдрийн энэ уулзалт үнэн хэрэгтээ хэрхэн зохион байгуулагдсан вэ? гэсэн асуултад Путин өөрийн туслахын хариултыг давтлаа.

 

Тэгвэл та өөрөө уулзьягээгүй юм уу гэсэн асуултад “Та чинь салдаггүй шүү” гэж хэлээд хариулсангүй. Ер нь хэн эхэлсэн гэдгээс хамааралгүй хоёр тал уулзах сонирхолтой байсан нь мэдээж хэрэг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж