Гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ

Гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ

НЭМЭЛТ: 10.50 ЦАГ

Энэ удаад хохирогч ирээгүй мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн лаборант Ч.Баттогтох ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 07-ны 09:00 цаг хүртэл хойшлуулав.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон билээ. Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй. Тэгвэл тэднийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2019.12.10/ 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд болно. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж