МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй | News.MN

МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

Сүүлийн хоёр ч сонгууль дамнаж байгаа МАН-ыг харлуулах сөрөг намуудын сонгуулийн шоу болсон сэдэв бол 60 тэрбум. Шүүх энэ хэргийн талаар ярьсан хүмүүст нь ч хариуцлага тооцсон бол албажуулсан хүмүүст нь ямар нэг хариуцлага тооцсонгүй. Тэгвэл МАН муухай дээрээ улцан гэдэг шиг 60 тэрбум дээр ЖДҮ-чин хэмээн автортой болсон. МАН-ын 49 гишүүн болон хамаарал бүхий этгээд нь  ЖДҮХС-аас зээл авсан асуудал хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Тэдний гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох ч эхний удаад энэ хэргийг “гардан” хийсэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэргээ хүлээж, ялаа багасгуулахаар хэрэг нь прокурорт буцаад буй.

Сонгууль хаяанд ирсэн энэ цагт намууд ямар хүн нэр дэвшүүлэх, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг толгойны өвчин болдог. Ялангуяа эрх баригчдын хувьд 60 тэрбум дээр ЖДҮ-чидтэй болсон учраас 2020 оны сонгуулийн өмнө баахан “балбуулах” нь тодорхой. Тэгвэл МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэгийн хэлснээр МАН 2020 оны сонгуульд 60 тэрбум болон ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээллийг өчигдөр болсон Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг дээр хэлэв. Тэрбээр, “МАН анх 1925 онд Хяналтын ерөнхий хороогоо байгуулж байжээ. Намын Хяналтын ерөнхий хороо дотоод үйл ажиллагаа болон санхүүжилт, намаас томилогдсон албан тушаалтнуудын ёс зүйн зөрчилд хяналт тавьж ажилладаг. Энгийн гишүүдийн зүгээс ч маш их хэмжээний өргөдөл гомдол ирдэг байгууллага бол Хяналтын ерөнхий хороо. Энэ бүтэц жил бүр гишүүдээс ирсэн өргөдөл гомдол, намын дүрмийн хэрэгжилт, ёс зүйн алдаа зөрчилд аудит хийн Бага хуралд, шаардлагатай үед Удирдах зөвлөлд мэдээлдэг. Тухайлбал, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудлаар тодорхой тогтоолууд гаргаж, түүнийгээ олон нийт болон Удирдах зөвлөлд мэдээлсэн. Улмаар 2017 онд хуралдсан намын XXVIII Их хурлын үеэр авлига, улстөрчдийн хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдсан. Үүнтэй холбогдуулан намын дүрэмд багагүй өөрчлөлтүүд оруулсан байгаа. Тухайлбал, Хяналтын ерөнхий хороо болон МАН-ын баримталж буй зарчим болох ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудал, мөн бусад ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Тэр нь шүүхээс тогтоогдсон гишүүд  дараа дараагийн УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа. Намын 2019 онд хуралдсан III Бага хурлаар мөн дүрмийн өөрчлөлт хийсэн. Хариуцлага алдаж, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас түдгэлзүүлэх, намаас дэмжлэг үзүүлэхгүй байхаар буюу улс төрийн намд тавигддаг дээд хэмжээний сахилгын шийтгэл оноох бүрэн эрхийг Хяналтын ерөнхий хороонд өгсөн байгаа” гэдгийг тодотгов.

Түүний хэлсэн саналыг намын удирдлага нь хэрхэн хүлээж авахаас үл хамааран ирэх сонгуульд нэр дэвшихээр зүтгэгчид МАН-ын 60 тэрбум, ЖДҮ-чид дотор тоймгүй олон бий гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөө 2019-12-10 150.129.140.88

хэрхэхийг тэнгэр мэднэ.ккк

Avatar

Зочин 2019-12-10 202.179.24.35

ГЭХДЭЭ МАН ЯАЖ Ч БОДСОН АН-аас ДЭЭР ЮМ. АН БОЛ САЙХАНБИЛЭГ, ЭРДЭНЭ, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ, БАТБАЯР, ДОРЛИГЖАВ ТЭРГҮҮТЭЙ УЛСААСАА УРВАГЧ, ДЭЭРЭМЧДИЙН НАМ

Avatar

хар масс 2019-12-10 150.129.140.88

энд дээр ан наиыг 5 хүний л нэр байна.ман ы 50 хүний л нэр дуулдаад байна даа яадаг ч байсан манай луйварчин сайн гэччээ зайлуул сэтгэцийн өвчтэй мангарууд ккк

Avatar

МГЛ 2019-12-10 202.126.89.180

ТЭДНИЙГ ДЭМЖСЖН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ

Avatar

МГЛ 2019-12-10 202.126.89.180

ОФШОРЧИД,ЖДУ-ЧДИЙГ ДЭМЖСЭН УИХ-ЫН МАН- ГИШҮҮДИЙГ ДЭМЖИХГҮЙ

Avatar

Иргэг 2019-12-10 49.0.218.75

Тэртэй тэргүй Ждүчид гарахгүйээ.горьд

Avatar

/*-*/ 2019-12-10 49.0.212.116

Битгий худлаа улин xуцац унгас алдаад байгаачэээ….

Avatar

ЖДҮЧИД ХҮРЭЛСҮХИЙГ УНАГААНА 2019-12-10 66.181.188.239

ТЭГВЭЛ ХҮРЭЛСҮХИЙНХЭЭ ЭСРЭГ АЖИЛЛАЖ ЗАСГАА УНАГААНА ЭСВЭЛ ХҮРЭЛСҮХИЙГ ДАХИЖ УЛС ТӨРДТОРУУЛАХГҮЙ БОХИР ТЕХНОЛОГИ ХЭРЭГЛЭНЭ. НААД ЖДҮЧИД ЧИНЬ ОСОЛТО ШҮҮ. ЖДҮ УЧРАЛ, УНДАРМАА, СОДБААТАР, БАТЗОРИГ, ОЮУНДАРЬ, ЭНХБАЯР, САРАНЧИМЭГ ….ГЭХ ЖДҮЧИД ХҮРЭЛСҮХИЙГ УНАГААНА ДАА ХАРЖ Л БАЙГААРАЙ.

Avatar

Зочин 2019-12-10 66.181.161.46

Amjihuuuuuu

Avatar

ы 2019-12-10 192.82.68.170

ЖДҮЧДЭЭ ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙЖ ХАРАГДААЧ. ХҮРЭЛСҮХЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЖДҮЧИН БИЗ ДЭЭ.

Avatar

СОНГОГЧ 2019-12-10 103.229.121.168

МАН татан буугдах болзлоо бүрэн хангачихсан шүү дээ. Харин нөгөө хонгилын шүүгчид нь татан буулгаж чадахгүй байгаа болохоос…

Avatar

Зочин 2019-12-10 103.57.95.111

Jduchidee bitgii devshuuleechee jdu avsan humuus uuriiguu tsagaan hun geed eldev huuli sanaachlaad onoo avah geed jigteihen bn shuu

Avatar

иргэн 2019-12-10 192.82.66.152

МАН 2020 оны сонгуульд гарахгүй.Гаргаадч хэрэггүй.Цөөхөн хүмүүс сонгогдох байх.Жинхэнэ зөв хүмүүсээ дэвшүүлж чадвал цөөхөн суудал авна харин өөрсдийн гар хөл болж хов зөөдөг нөхдүүдээ Хүрэлсүх дэвшүүлвэл бүр нам байхгүй болно.Юу 100 жил тэмдэглэх МАН байхгүй болж ч мэднэ энэ байдлаараа бол.Явуулж байгаа ажил нь байнга иргэд болон шударга намын гишүүдээ намнасан дарамтласан халсан сольсон хорьсон л зүйл байх юм.Хэлмэгдэлд дарангуйлал нүүрлэсэн 2 жил болж өнгөрч байна

Avatar

зочин 2019-12-10 122.201.21.191

МАФИЖСАН МАН- ЫН БҮЛЭГЛЭЛИЙГ НАМТАЙ НЬ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ТЭД ЗАЙЛАХГҮЙ !!!

Avatar

Зочин 2019-12-10 150.129.142.156

ОГЦОМ ХӨРӨНГЖСӨН МӨНХБАТ ГЭЭД НЭГ ТОМ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БАЙНА ДАА БАС БОЛООГҮЙ ЭХНЭР ЮМ ОЁОД ГУРВАН ТЭР БУМЫН ТОМ БАЙШИНТАЙ БОЛСОН ГЭЖ БИДНИЙГ ДААПААЛСАН ДАА .

Avatar

Зочин 2019-12-10 202.55.188.43

ЭНХБОЛД, ЖДҮЧДЭЭ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛ МАН ШУУД Л ГАРААД ИРНЭ. АН ХӨӨРХИЙ ӨӨРСДӨӨ ГОРЬДООД Л БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ. ЭРДЭНЭ БАЙСАН ЦАГТ АН ЦААШАА

Avatar

Зочин 2019-12-10 202.55.188.38

Дээр нь нэмээд Нямдорж, Бат-Эрдэнэ, 10 саяын Сумъябазар, Сүхбат, 240 тэрбумын Ундармаа, шахаачин Билэгт, Сарангэрэл, Гарамжав нарыг нэр дэвшүүлж болохгүй.

Avatar

Зочин 2019-12-10 139.5.218.89

УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД ЗЭЭЛ АВЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ ХААНА БАЙНА. НӨЛӨӨЛСӨН ГЭНЭ ШҮҮ. НӨЛӨӨЛӨХ БАЙТУГАЙ ШУУД ӨӨРӨӨ ЗЭЭЛСЭН Ч ЯАДАГ ЮМ. АДИЛХАН МОНГОЛЫН ИРГЭД БИЗ ДЭЭ. ЗЭЭЛ ЮМ ЧИНЬ ТӨЛЖ Л ТААРАА. АН ШИГ ХОРЬ ГУЧИН ТЭРБУМААР НЬ ЛУЙВАРДААД УЛС ДАМПУУРУУЛЧИХАА ЮУ. ТЭР БАЙТУГАЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР ОЛОН ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НАМЫН ГИШҮҮДИЙН КОМПАНИУДАД ӨГӨӨД ХУУЛЬ ГАРГАН "ӨРШӨӨЖ" УЛААН ЛУЙВАР ХИЙСЭН БАЙДАГ. ЭДНИЙ ХАЖУУД ДЭЭРХ БЯЦХАН ЗЭЭЛ ЮУ Ч БИШ, САЯНЫ НЭГД Ч ХҮРЭХГҮЙ,ТЭГЭЭД Ч ЗЭЭЛ ШҮҮ ДЭЭ

Avatar

НАМЫН ГИШҮҮН 2019-12-10 158.208.192.248

НАМЫН ГИШҮҮНИЙ ХУВЬД ЭНЭ САНАЛ ИХ ДЭМЖИЖ БАЙНА. МАНАЙ НАМ ЦЭВЭРШИЖ БАЙЖ ЦААШИД ҮЛДЭХ ЁСТОЙ. ЭДГЭЭР ШУНАЛТ ХҮМҮҮСИЙН ХӨӨГӨӨР ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТ УУГАН НАМ МААНЬ АМЬ ТАВИХ ГЭЖ БАЙГААД ТУН ХАРАМСАЖ ЯВДАГ. НЭГЭН ЗҮЙЛИЙГ НЭМЭЖ САНУУЛХАД ЭДГЭЭР 60 ТЭРБУМ БОЛОН ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ХҮМСИЙН ҮР ХҮҮХЭД БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН МӨН ЦААШИД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ САНАЛТАЙ БАЙНА.

Avatar

Зочин 2019-12-10 202.179.24.91

Хаха, Намын дарга жагсаалтаар орох уу, шударга л байл даа

Avatar

зочин 2019-12-10 202.21.125.22

Намын дарга өөрөө ЖДҮ чин учраас дэвшихгүй гэсэн үг үү

Avatar

Тэгвэл 49 ЖДҮЧИН дэвшихгүй юм байна 2019-12-10 66.181.183.24

Харж л байя 2020 хэдхээн сарын дараа будаа

Avatar

zochin 2019-12-10 202.21.98.10

unen l boltugai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж