Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл | News.MN

Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг /WADA/ өчигдөр /2019.12.09/ Швейцарийн Лозанна хотноо болсон хуралдаанаараа ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд олимп, ДАШТ зэрэг олон улсын чанартай спортын томоохон арга хэмжээнд оролцох, өөрийн нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан билээ.

Тус байгууллага ОХУ-ыг допингийн эсрэг журмыг зөрчин баг тамирчдынхаа допингийн шинжилгээний мэдээллийг устгаж, өөрчилсөн гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм.

Харин уг асуудалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ОХУ-ын хувьд допингийн асуудал хүнд сэдэв байсаар ирсэн. Бид ч үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Гэхдээ WADA-ийн энэ удаагий шийдвэр арай өөр харагдаж байна. Энэ бол зүгээр Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Мөн тус улсын Биатлоны холбооны тэргүүн Владимир Драчев “Энэ бол туйлын буруу шийдвэр. Шударга бус байна. Энэ бол цэвэр улс төрийн явуулгатай шийдвэр. Спорт гэдэг улс төрөөс ангид зүйл” хэмээн хэлжээ. Түүнчлэн тус улсын зүгээс дээрх асуудлаар Спортын арбитрын шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж:GUARDIAN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-10 202.9.46.48

Энэ тэнэг ивануудыг Олимпоос бүрмөсөн хасах хэрэгтэй. Зарим нэг уралдаан тэмцээнүүд ялагуяа уран гулгалт, хоккей, бөхийн бүх төрөл, биатлоноор хамаг медалийг нь хамж аваад бусад орны тамирчдыг нэг ч өөд нь нар харуулахгүй зэвүүн дуаркууд байгаа юм. Бусад орны тамирчдыг хохироож байгаа муухай улс.:

Avatar

Төр засагтайгаа оролцдог байсан 2019-12-10 103.229.123.51

Оросууд дандаа л иймэрхүү зүйл хийсээр ирсэн. Төр засаг нь хүртэл оролцож нуудаг. Улс төр, олон улсын асуудал гээд дандаа заваарч байдаг. Манайхан л оросуудыг "ах нар" гээд үхчих гээд байдаг улс.

Avatar

Зочин:Ээндээ ч бий, гоондоо ч бий. 2019-12-10 103.229.123.111

Орос ч буруутай. Оросын эсрэг үзэлтнүүд ч түүнийг нь далимдуулаад оросын нэр хүндийг гутаахыг оролдож байгаа нь бас үнэн.

Avatar

Зочин 2019-12-10 43.242.243.155

Хөөрхий муу Оюунболд маань оросод бэлтгэлээ базаасан билүү. Оросууд Оюунболдод шинэ допингоо баригдах эсэхийг нь шалгахаар туршсан байхаа. Манай мангар орос эхнэрийн сүү хүч оруулдаг гэнэ гээд баярлаад ууж явсан байх хаха

Avatar

Zochin 2019-12-10 64.119.27.22

Orosuudad khorig taviad nemergui. Khugjliig ny ulam khurdasgana. Gadnaas kharaat bus bukh yumaa ekh orondoo khiideg uls shuu dee. Orosuud ekh oronch shuu dee.

Avatar

Зочин 2019-12-10 66.181.171.34

Үхэж байсан өмхий оросууд угаасаа шудрага бусын туйл хогийн дээрэнгүй гарууд болж болж

Avatar

Зочин 2019-12-10 66.181.186.11

Ивануудын еерсдийнх нь буруу ш дээ, еерсдее л тер засаг нь зохион байгуулж допингдоод, WADA-г арай л хэтэрхий ул тоомсорлож ихэрхсэн л дээ

Avatar

Zochin 2019-12-10 66.181.178.211

Orosuud dopingoo l bolichih tegvel asuudalgui, tsaaduul chin ta nariig bodvol shudarga hunleg humuus, zugeer bval zugeer l bdag humuus de.

Avatar

Зочин 2019-12-10 202.179.31.109

угаасаа л бүх дэлхий оросын эсрэгш дээ, би ч дэлхийгээ дагана

Avatar

зочин 2019-12-10 202.131.249.202

чиний хэнийг дагах ч хэнд хамаа байхав. Татвар НДШ-ийнхээ учрыг олохгүй шахуу байж дэлхий дагаад хөөрхөн юм аа

Avatar

шодойсамбуу 2019-12-10 88.125.80.192

хаха гоё хэлсэн шүү

Avatar

жагаа 2019-12-10 122.201.23.44

Ах нар 20 жилийн дараа Увс нуураа өг гэхэд монголчууд Тэс Шишгэдийн голоо 58 онд өгсөн шиг дахиад өгхөд бэлэн үү

Avatar

Зочин 2019-12-10 107.77.173.57

Хэзээд бэлэн !!!

Avatar

Зочин 2019-12-10 66.181.186.221

Всегда готов!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж