Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Медведев: Хориг тавьсан нь Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг /WADA/ өчигдөр /2019.12.09/ Швейцарийн Лозанна хотноо болсон хуралдаанаараа ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд олимп, ДАШТ зэрэг олон улсын чанартай спортын томоохон арга хэмжээнд оролцох, өөрийн нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан билээ.

Тус байгууллага ОХУ-ыг допингийн эсрэг журмыг зөрчин баг тамирчдынхаа допингийн шинжилгээний мэдээллийг устгаж, өөрчилсөн гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм.

Харин уг асуудалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ОХУ-ын хувьд допингийн асуудал хүнд сэдэв байсаар ирсэн. Бид ч үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Гэхдээ WADA-ийн энэ удаагий шийдвэр арай өөр харагдаж байна. Энэ бол зүгээр Оросын эсрэг үзэлтнүүдийн хийрхэл” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Мөн тус улсын Биатлоны холбооны тэргүүн Владимир Драчев “Энэ бол туйлын буруу шийдвэр. Шударга бус байна. Энэ бол цэвэр улс төрийн явуулгатай шийдвэр. Спорт гэдэг улс төрөөс ангид зүйл” хэмээн хэлжээ. Түүнчлэн тус улсын зүгээс дээрх асуудлаар Спортын арбитрын шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж:GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж