Холбоодын тэмцэл тамирчны амжилтад "нөлөөлж" байна | News.MN

Холбоодын тэмцэл тамирчны амжилтад "нөлөөлж" байна

Холбоодын тэмцэл тамирчны амжилтад "нөлөөлж" байна

Холбоодын тэмцэл тамирчны амжилтад "нөлөөлж" байна

Спортод хэрвээ гэдэг зүйл  байдаггүй. Гэхдээ энэхүү үйл явдлууд нь энэ спортын түүхийг ч өөрчилж болохуйц адармаатай байсан юм. Хэрвээ Монголын сагсанбөмбөгийн хоёр холбоо нэгдсэн бол.?! Монголын Сагсанбөмбөгийн холбоонд одоогоор тулгамдаад байгаа хамгийн том асуудал буюу хоёр холбооны маргаан, нэгдэж чадахгүй байгаа шалтгаан юу вэ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын сагсанбөмбөгийн баг БНХАУ-ын Аннин хотод B-One лигт тоглож мөнгөн медаль хүртснийг бид та бүхэнд хүргэсэн билээ. Та бүхэн энэ багийн бүрэлдэхүүнийг ажигласан бол бүх тоглогчид нь Монголын Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооны 21 аймгийн Үндэсний дээд лигт тоглож буй тамирчдаар багаа бүрэлдүүлсэн байгаа. Учир нь FIBA буюу Олон улсын сагсанбөмбөгийн холбоонд Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын Сагсанбөмбөгийн холбоо бүртгэлтэй байгаа. Иймээс Б.Тамир ерөнхийлөгчтэй МСБХ-ны Гоё Дээд лигт тоглодог тамирчдыг бус МҮСБХ-ны 21 аймгийн Үндэсний дээд лигт тоглодог тамирчдаас Хятадад зохиогдсон B-One лигийн багийг шалгаруулсан юм.Хоёр холбооны асуудал эндээс үүсэлтэй.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр 2005-2013 он хүртэл  УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил ажиллаж байгаад  өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тухайн үед “Хас” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Ганхуягийг МСБХ-ны ерөнхийлөгчөөр сонгож байсан юм.

Харин 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болсон холбооны чуулганаар ерөнхийлөгчид тухайн үеийн УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд МҮСБХ-ын ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Тамир нар өрсөлджээ. Ингээд 68 хувийн саналаар Б.Тамир МСБХ-ны ерөнхийлөгч болж байсан аж. 

Гэтэл 2016 оны нэгдүгээр сард Ц.Цэвэрбал, Б.Дамба нар МСБХ-ны хурлыг зохион байгуулж, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтан болсноор холбооны дотоод зөрчил улам даамжирчээ.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл,

2014 он Солонгос улс Инчёон хот: Инчеоны Азийн Наадам ( The Asian Games Incheon 2014)

 

Энэ жилийн энэ тэмцээн магадгүй сагсанбөмбөг сонирхогчдын зүрх сэтгэлд тодоос тод дурсамж үлдээсэн байх.

Энэхүү тэмцээний зохион байгуулалтын тухайд:
– 2010 оны Азийн Наадмын Шилдэг 8 баг шууд хэсгийн шатанд
– Үлдсэн багуудыг сонгон шалгаруулах хэсэгт хувааж, хэсэгтээ эхний хоёр байрыг эзэлсэн багуудыг тэмцээний хэсгийн шатанд оруулах байв. Монгол улсын тухайд О.Баярцогт дасгалжуулагчаар удирдуулсан талын хөх чононууд маань сонгон шалгаруулалтын А хэсэгт Кувейт, Хонконг, Мальдив гэсэн багуудтай орсон.

ТОГЛОЛТУУД: 

  • Кувейт 82:81 Монгол
  • Монгол 86:77 Хонконг
  • Монгол 112:54 Мальдив

Ингээд бид хэсэгтээ 2-р байр эзэлж тэмцээний үндсэн шатанд орсон. Үндсэн хэсэгт Өмнөд Солонгос, Йордан гэсэн багуудтай учраа таарсан.

ТОГЛОЛТУУД: 

  • Өмнөд Солонгос 90:67 Монгол /Энэ үед бид яалт ч үгүй Азийн сагсан бөмбөг өндөр хөгжсөн улсад ялагдал хүлээсэн/
  • Монгол 83:74 Йордан /Яг энэ л тоглолт Монголын Сагсан бөмбөгийг дэлхийд таниулсан байх/

Энэ үед Йорданы шигшээ баг 2011 оны Азийн Аваргаас мөнгөн медаль, 2010 оны Дэлхийн аваргад 23-р байр( FIBA World Championship) эзэлсэн Азийн Сагсанбөмбөгийн томоохон төлөөллүүдийн нэг яах аргагүй болсон байлаа. Гэвч бид чадсан, харуулсан. Монголчууд яаж сагсанбөмбөг тоглодгийг дэлхийд таниулсан. Энэхүү тэмцээнийг сурвалжилж байсан Bleacher Report-ийн сэтгүүлч Монголын Сагсанбөмбөгийн тухай болон тухайн тэмцээний тод од байсан Т.Санчирын тухай нийтлэл бичиж байлаа. Нийтлэлийг ЭНД дарж уншина уу. Ийнхүү Монгол түүхэндээ анх удаа Азийн Наадмын шилдэг найман багийн нэг болж Монголын сагсан бөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт гаргасан.

2015 оны Азийн Аварга Шалгаруулах тэмцээн(FIBA Asian Championship) Хятад улс Чанша хот. Энэ жилийн энэхүү тэмцээний Азийн Төвийн Бүсийн сонгон шалгаруулалт Өмнөд Солонгос, Тайвань, Япон, Хонконг, Монгол гэсэн 5 улсуудын дунд зохион байгуулагдаж дөрвөн улс нь Азийн аваргад орох эрхтэй болох байлаа. Бид сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо Хонконг улстай хийх байсан ч өнөөх одоог хүртэл бидний асуудал болоод байгаа хоёр холбооны асуудлаас болж Дэлхийн Сагсанбөмбөгийн Холбоо(FIBA) дотоод асуудлаа эхлээд шийд хэмээн лүндэн буулгаж бид энэхүү сонгон шалгаруулах тэмцээнд орж чадаагүй. Бид чинь Хонконгийг өмнөх тэмцээнд хожиж байсан шүү дээ . Магадгүй нөгөө талаараа Дэлхийн Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA) арай мөнгөтэй улсад нь давуу эрх өгсөн байж болох юм . Ингээд л бид Монголын сагсан бөмбөгийнхөө ид үедээ явж байсан О.Сэргэлэн, М.Бадрах, Г. Баттөр, Т. Санчир, Б. Билгүүн, М. Отгонмөнх, Ш. Сэдбазар, Д. Дэлгэрням, Ц.Азбаяр, Б. Одбаяр, О. Ууганбаяр, Б. Мөнхболд нарынхаа тоглолтыг олон улсад ахин харах боломжгүй болсон юм даа.

2017 оны Азийн Цом (FIBA Asia Cup) – хуучнаар Азийн аварга байж байгаад энэ жилээс нь нэрээ сольсон. Лебон улс (Lebanon) Энэ жилээс мөн далайн орнууд нэмэгдэн орсон. (Австрали, Шинэ Зеланд…)

Бас л бидний орох ёстой байсан тэмцээн. Энэ тэмцээний хэсгийн шатанд:

  • Йордан(дахин хэлэх хэрэггүй байх 2014 Инчёон)
  • Хонконг(бас л бид хавь илүү)
  •  Сири(одоог хүртэл дотоод иргэний дайны асуудлаа шийдээгүй байгаа улс) гэх мэт улсууд орсон.

 2018 оны Азийн Наадам – 2018 Жакарта Индонез 

Удаан хугацаанд олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй Монгол Улсын шигшээ баг шинэ дасгалжуулагч, шинэ бүрэлдэхүүнээр өмнөх амжилтаа ахиулах зорилготой ирсэн.
Багийн бүрэлдэхүүн нь дөрвөн жилийн өмнөхийг бодвол арай залуужсан харагдаж байлаа. Ш. Сэдбазар дөрвөн жилийн дараа дасгалжуулагчийн дүрээр эргэн ирлээ. Шинээр шигшээ багт Д. Мөнхтүвшин, Б. Батжавхлан, О. Очирбат, О. Эрдэнэцогт, Н. Батбаяр, Б. Болдбаатар, О. Дөлгөөн, А. Ананд нар багтсан байлаа. Магадгүй ирээдүйгээ бодсон хамгийн зөв алхам байлаа. Гэвч хоёр холбоо нэгдэж дотоод асуудлаа шийдэхгүй эдгээр гоё залуус яг л урьдын ах нар шигээ дахиад л дөрвөн жил Азийн Наадам хүлээх болно. Арай л хайран биш гэж үү.  За эргээд тэмцээний тухай ярья. Манай улсын хувьд тэмцээний үндсэн А хэсэгт Өмнөд Солонгос, Индонез, Тайланд багуудтай оров.

ТОГЛОЛТУУД:

  •  Монгол 86:87 Тайланд. Энэ тэнцүүхэн тоглолт, хожих ч боломж байлаа даа. Мөнхтүвшин минь тэр шидэлтийг хийсэн байсан бол ардын баатар болох байлаа. Гэвч бид багаараа чигд сайн тоглосон. Алдааны асуудал л биднийг баллаад хаясан. Аргагүй ч үгүй л дээ олон улсын тэмцээнд 4 жил тоглоогүй, олон улсын шүүгчдийн үлээлтийг мэдэхгүй. Дандаа л төв ордондоо хэдэн легионеруудтай тоглоод байгаа юм чинь.
  • Өмнөд Солонгос 108:73 Монгол. Дөрвөн жилийн дараа дахиад л таарч, дахиад л их гүрний спортын хөгжлийг мэдэрсэн. Тэдэнд энэ удаа тэдэнд легионер тоглогч, хангамж, бүхэл арын алба байлаа.
  • Монгол 74:69 Индонез. Наадмыг зохион байгуулагч улстай талбай дээр тоглож хожсон. Гэвч бидэнд хэсгээс гарахад 7 оноо илүү хожих хэрэгтэй байсан. Тэгсэн бол дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтаж ахин нэг удаа Монгол Сагсанбөмбөгийн хөгжлийг Азид харуулах байлаа. Гэхдээ тэд энэ тэмцээнд үнэхээр сайн оролцож өөрсдийгөө харуулсан. Гэхдээ л тэдэнд ядаж нэг олон улсын тэмцээний туршлага байсан бол… Тэд чинь шууд л анх удаа баг болоод орсон гэдгийг санах хэрэгтэй.

 Одоогоор Монгол улс FIBA-н чансаанд хараахан бичигдээгүй байгаа

Хэрвээ бид нэг холбоон доор эвлэлдэн нэгдэж чадсан бол,

  • 2014 оны Азийн Наадмамд үзүүлсэн гайхалтай тоглотуудынхаа ачаар FIBA-н чансаанд  дээгүүр байр эзлэх байсан.
  • Т. Санчирын араас олон Монгол залуус гадаадын хөгжил өндөр лигт тоглох байлаа.
  • Гадны скаутуудын хараанд аль эрт өртөч томоохон лигүүдийг зорих үүд хаалгаа нээх байлаа. (Ядаж л энэ оны Их-Уулыг гадны лигт тоглохоос өмнө ах нар нь тоглох байлаа)
  • 2015 оны Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд орж сагсан бөмбөгийн алтан үе гэж нэрлэгдэх боломжтой залуусынхаа тоглолтыг үзэх гэж Хятадыг зорих байв. Энэ удаад Инчёоны Азийн Наадмын бүрэлдэхүүнээрээ очин, илүү туршлагажсан, илүү тактик, сэтгэл зүйтэй болсон Монголыг харуулах байлаа. Магадгүй Олимпийн эрхийн оноо авч үзэх байлаа.
  • Өндөр түвшинд 10-аас дээш багтай ЦОР ганц лигээ зохион байгуулж, олон олон цэнгэлдэх ордонг газар бүрт барьж, багийн спортыг нийгэмд таниулж сурталчлах байлаа.
  • 2017 оны Азийн цомд Лебон(Lebanon) улсад очиж өмнө нь тоглоод сурсан улсуудтайгаа тактик, сэтгэл зүйн тулаан хийж, магадгүй анх удаа Азийн цомоос медаль авах боломжтой байсан байх. Энэ амжилтаараа магадгүй энэ бүрэлдэхүүн хожим хэзээ нэгэн цагт МУГТ авах байсан ч юм билүү? Хэн мэдлээ
  • Гадаадын олон олон сургалт хөтөлбөрүүдийг эх орондоо хүлээн авч, магадгүй томоохон тэмцээнийг эх орондоо зохиох боломж байлаа.
  • 2018 оны Азийн Наадам – 2018 Жакарта Индонез улсад жинхэнэ Азийн наадмын аварга авна гэсэн өндөр амбицтай, гадаадын лигт тоглодог олон залуучуудтай баг тамирчид орох байсныг үгүйсгэхгүй. Тэгээд ч сагсанбөмбөгийн холбоо нь нэгдмэл учир байнга өндөр түвшинд лиг зохион байгуулагддаг. Гадаадын олон тамирчин, дасгалжуулагчдыг эх орондоо авчирсан ч байж болох байлаа.

Бид ийм ч зүйлийг харж болох байлаа. Бид энэхүү нийтлэлээрээ аль нэг холбоог зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ хоёр холбоо маань нэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Тэр цаг мөч харин хурдан л байгаасай….

                Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-12-10 150.129.141.12

С Эрдэнэ байгаа цагт 2 холбооны хуваагдал цэгцэрэхгүйбайхаа Энэ хүн Монгол сайхан залуусыг уруу татаж байна даа

Avatar

Монгол 2019-12-10 93.23.104.74

Нэгдэж болохгүй байна уу нөхөд минь олон сайхан тамирчид хохирч байна….. даанч хэрэг алга аа.. дарга болох хүсэлтэй тэнэгүүд

Avatar

Зочин 2019-12-10 139.5.218.89

ЭРДЭНЭ ДАНЖААД СПОРТЫГ ХҮРТЭЛ ХАГАЛАХ ЮМ. ЭХ ОРНОО ХАГАЛАН ТАЛЦУУЛЖ БАЙГАА АН-ЫН ХАРГИСУУДААС САЛ !! МОНГОЛЫН САЙХАН ЗАЛУУСАА!!!!

Avatar

Зочин 2019-12-10 150.129.141.118

Үнэндээ сайхан тамирчдын нэг үеийн амжилтыг үгүй хийсэндээ. Одоо ч хэрэлдсээр!!!тамирчид хохирсоор…!!Аль аль нь буруутай! Тамирчдаа бодсон бол эвлэрэх гарц байжил байсан.Гэтэл тэгээгүй өс хонзон өвөрлөөд одоо хүртэл талцаж хэрэлдсээр байгаа хөгийн амьтад

Avatar

зоч 2019-12-10 66.181.180.204

Эвтэй байхдаа хүчтэй. Бие биенээ хүндэл залуу хүнийг сонго

Avatar

demjigch 2019-12-10 64.119.26.246

holboonii udirdlaga managementiig cola- n Myagmarjav ahde shiljyyleh heregtei.delhiid hyleen zovshoorogdson hyn shyy.manai 3×3 delhiin avargad yaj bn.tomoohon temtseen eh orondoo avaad lab bolood bn.negdej baij lab amjiltand hyrne shyy

Avatar

Зочин 2019-12-10 202.126.89.104

S.Erdenees l bolj iim baidald odoo biz dee!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж