Салхитын мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу? | News.MN

Салхитын мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу?

Салхитын мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу?

Салхитын мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу?

“Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжсэн Салхитын мөнгөний орд газрын маргаантай холбоотой хэргийг шалгаж эхэлснээс хойш хоёр жил болж байна. Авлигатай тэмцэх газраас энэ хэрэгт холбогдуулан Монголын нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, 11 нь шууд болон шууд бусаар оролцсон нь тогтоогдсон.

Дээрх шүүгчдээс зургаан шүүгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, сар гаруйн өмнө хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүх (УДШ)-ийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарт холбогдох хэргийг яллах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, тус шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Байгалмаа, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарт холбогдох хэргийг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. С.Төмөрбат нь АНУ-д зугатан гарсан, түүнийг Монголд авчрах асуудал яригдаж байгаа.

Мөн зарим шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн энэ хэрэгт Монгол Улсын Гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг ч холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Салхитын мөнгөний ордыг анх уяач Ш.Мөнгөншагай гэгч залуу “Жи Фи Эф” компанийн нэр дээр гурван лицензтэйгээр эзэмшиж байгаад 2012 онд Хятадын “Си Си Эм Икс” компанид хоёр тэрбум төгрөгөөр худалдсаны улмаас энэ орд газрыг авах гэсэн хятад эздийн маргаан эхэлж, Монголын шүүх, хууль хяналтынхан ч хутгалдаж эхэлсэн байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгажээ. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатарыг цагдан хорьж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураасан билээ.

Саяхан Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир энэ хэрэгт холбогдсон мэдээлэл цацагдсан юм. Тус мэдээлэлд түүнийг маргааны эзэд болох хятадуудын авлигын мөнгийг нь зөөж дамжуулсан, энэхүү их мөнгөний хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна” гэсэн байв.

Бид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас энэ талаар тодруулахад тэрбээр “Би эрүүгийн хэргийн талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаарх мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн даргаас авсан нь дээр. Надад ийм асуултад хариулах эрх байхгүй. Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл өгөх эрх хориотой байгаа” гэв. Зарим эх сурвалж гүйцэтгэх ажиллагааны дагуу Ц.Ням-Очир хурандаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байж болзошгүйг өгүүлсэн юм.

Б.БААТАРХҮҮ: ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ Э ГЭХ ХҮН ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ АНХ ТАРААСАН

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс дараахь тодруулгыг авлаа.

-ЭЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг Салхитын мөнгөний орд газрын маргааны хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлж байна. Урд нь энэ мэдээллийг тодорхой нэр бүхий хүн олон нийтэд тарааж байсан. Тухайн үед албан шалгалт хийгээд, тийм үйлдэл байхгүй нь тогтоогдсон. Арванхоёрдугаар сарын 6-ны баасан гаригт мэдээлэл гарсны дараа ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс АТГ-т “Салхитын мөнгөний орд газрын маргаантай холбоотой шүүгч нарт холбогдох хэрэгт цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир холбогдон шалгагдаж байгаа асуудал байна уу” гэсэн албан бичиг хүргүүлсэн. АТГ-аас энэ сарын 9-ний өдөр албан бичгээр хариу өгсөн.

-Ямар хариу ирсэн бэ?

-Түүнд “Салхины мөнгөний орд газрын маргаантай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдэх үед холбогдох шүүгч нар бусдаас авлига авсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжсэн. Уг хэрэгт цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир холбогдон шалгагдаагүй болно” гэсэн байна. Цагдаагийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан нэр төрд нь халдаж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч байна. Нэгд, нэр бүхий мэдээллийн сайтуудыг худал ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн асуудлаар Зөрчлийн хуулийн дагуу холбогдох газар нь шалгуулахаар хандсан. Мөн алба хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулаад байгууллагын нэр хүндэд халдаж буй асуудлуудаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ хэрэг дээр бид онцгойлон анхаарч, холбогдох байгууллагуудад хариуцлага хүлээлгэнэ.

-Цагдаа, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий албан тушаалтанд холбогдох хэрэг замхардаг гэсэн хардлага их. Та юу хэлэх вэ?

-Ер нь цагдаагийн байгууллага хэрэг шалгалтыг прокурорын байгууллагын хяналт дор явуулдаг. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн дагуу процессын үйл ажиллагаа явуулдаг. Шийдвэрийг прокурор, шүүх гаргадаг. Бидэнд дур мэдэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Тэгэхээр аливаа нэг хэрэг маргааныг шалгах явцад тал талын оролцогчдоос хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж мэдээллийн хэрэгслээр дайрч, хэрэг шалгаж буй албан хаагч, мөн цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдах гэсэн оролдлогууд гарч байна. Энэ дээр бид холбогдох хуулийн дагуу холбогдох газарт нь хандаад явна.

-Тодорхой нэр бүхий хүн энэ мэдээллийг удаа дараа гаргаж байна гэлээ. Хэн гэдэг хүн ямар учраас ийм мэдээлэл цацав гэдгийг шалгаж тогтоосон уу?

-ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй Э гэгч хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө Ц.Ням-Очир авлигын мөнгө зөөсөн нь ил боллоо гэж анх ярьсан. Уг хүнд Эрүүгийн цагдаагийн албанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл (Залилан мэхлэх)-ийн 3.3.1, 17-р зүйлийн 4.2.2-т зааснаар 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 2919 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татах саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлсэн. Бид шаардлагатай гэвэл прокурорын байгууллагад хандан, тухайн иргэн ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудлаар мэдээлэл өгч болно. Цаашид мөрдөн шалгах, цагдаагийн байгууллагатай холбоотой хөндлөнгийн оролцогчдоос иргэд олон нийтэд худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-10 64.119.24.104

ХУУЛЬ БУС УУРХАЙ,ДЭЛГҮҮР,БАР БОЛОН БУСАД ГАЗАРТ ЦААД ЭЗЭД НЬ ЦАГДААГИЙН АХЛАХ ОФИЦЕРУУД БУЮУ ХУУЛЬЧ НАР Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ АРД ТҮМЭН НЬ МЭДДЭГ ГЭСЭН Ч ТЭДНИЙГ ДИЙЛЭХГҮЙГЭЭС ХОЙШ ЯАЛТАЙ БИЛЭЭ АРД ТҮМЭН НЭРТЭЙ БИЛЭГДЭЛ ТӨДИЙ Л БАРАГ АМЬТАД ЮМ ДАА

Avatar

Munkhuu jack 2019-12-10 202.126.89.182

Ene hvn iim zvil hiih hvn bish hudlaa ajlaa hiij bga hvnii ner hvndiiig gautaahaa bolih heregtei ingeheer naad buzaruudtai hen temtshiin neg tsagdaad usurhsun hvn l hulsuur gutaaj bna ner hvndiig

Avatar

Зочин 2019-12-10 103.26.193.216

Шүүгч нарт маш том сургамж болохуйц ял оногдуулах хэрэгтэй. Ер нь хуулийн байгууллагынханд дахин ийм будлианд орохгүй бхад анхаарч хариуцлагыг сайн тооц.

Avatar

Ням 2019-12-10 81.182.23.222

Хурандаа бол хурандаа шүү.
Оролцсон болоод л шуугиж байгаа.
Нотой ноцтой нөхөр дөө.

Avatar

Yanaa Mongol min suirchee 2019-12-10 192.82.76.214

XEDEN NOGOONIIG NEEREE AMAAR N GARTAL CHIXEJ DEE. YAMAR CH OLON XUNII AMIDRALAAR TOGLOJ BNA DA. SHARAVIIN MUNGUN SHAGAI BUZAR

Avatar

Зочин 2019-12-10 64.119.22.78

Энэ мэдээллийг би хувьдаа худлаа гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэгтэн өөрийнх нь бүх бульхай нь илрээд шоронд явах нь тодорхой болсон нь ойлгомжтой болоод өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг шалгах ажиллагааг удаашруулах, тухайн хэргийг шалгаж өөрийг нь шоронд явуулж байгаа албаны даргын нэр хүндэд шууд халдаж байгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Нэр хүндээ цэвэрлэж эрх бүхий байгууллагаар өөрийгөө тухайн хэрэгт ямар нэгэн холбоогүй болохоо баталж шалгуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Avatar

Зочин 2019-12-10 202.9.46.89

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа; "Мөрдөн шалгах чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна."

Avatar

Зочин 2019-12-10 66.181.176.87

Ням-Очир хурандаа тийм юм хийх хүн бишээ. Ноён нуруутай, аливаа асуудалд орооцолдож нэр хүндээ хөнгөнөөс өгөхөөргүй залуу. Худлаа байхөө.

Avatar

Nd 2019-12-10 192.82.76.214

Shaagaad baildaa. Avtsan bolood l shalgaj bga . Ooogt zuger bgaagui yum bna da

Avatar

/*-*/ 2019-12-10 49.0.212.116

Холбоотойгоор барах уу даа, монголын цагдаа бол бүх түвшний дарга нар буюу "дарга ангийг" хамгаалдаг л газар шүү дээ чааваас. Феодализмын үед феодал анги байсныг соц-ийн үед устгасан боловч оронд нь "Дарга анги" гээч ангит нийгэм бий болчихоод инерцээрээ я яваад байна

Avatar

зочин 2019-12-10 59.153.113.141

тэр генерал хэн бэ

Avatar

Ard 2019-12-10 94.226.209.236

Odoo hurandaa ner zuusen boosnuud tangaragaasaa nyatsaj uls orniihoo esreg ajillladag bolloo ted omhii hujaa nariin door omdoo tailaad hebtdeg bolloo yana daa

Avatar

цдс 2019-12-10 202.126.89.50

итгэхгүй байна.тийм зүйл хийх хүн бишээ.супeр цагдаагийн ажилтануудын нэг дээ

Avatar

Зочин 2019-12-10 59.153.115.253

цагдаагийн даргаа өөрчилөө шударга хүн олдох бүз

Avatar

Зочин 2019-12-10 78.187.120.177

Монголын цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчид иргэдтэй, олон нийттэй харилцах харилцаа, зан авир, иргэдэд халамжтай хандах явдалдаа эргэлт хийхгүй бол улам хэрцгий, дандаа л баривчилна, саатуулна гэдгээр сүрдүүлээд хол яюахгүй гэдгээ ухаармаар юм, бусдыг элдвээр хэлж айлгаад дараа нь болохоор ээ андуурч, регистрийн дугаар нь зөрсөн байна гэх жишээтэй, Монголын цагдаа бол хамгийн бүдүүлэг нөхдүүд…

Avatar

Зочин 2019-12-10 202.179.2.250

Ням-Очир хурандаа ч ийм юманд ороолцолдох хүн ч биш дээ. Их чимбай залуудаа.

Avatar

Зочин 2019-12-10 202.21.108.75

Сайд нь байнга хууль бус авлига, албан тушаалын асуудал тарьж явна, хурандаа нар нь шил дараалан хууль бус хөрөнгөжиж байхад АТГ , ЕПГ, ТЕГ ууд нь шалгая ч гэсэн чадал нь хүрэхгүй юм даа, чааваас.

Avatar

мгл 2019-12-10 103.26.195.168

улс,ард тумнээ тоносон гадна доторын хулгайч луйварчидыг олон ниит бугдииг нь мэднэ.Гэтэл яагаад тэднээс баригдаж,хоронгоо хураалгаж,шоронд орж,тор засагиин албан тушаалаа огдоггуй вэ гэхээр авилгач хуульчид тэдэнтэй холбоотой байдаг,хамгаалдаг,хувиа хуртдэг,хэргииг нь дардаг,хэрэгсэхгуй болгодог,суулдээ зугтаалгадаг болсонд байгааг бид мэддэг болсон.Тангарагаа зорчин,гэмт хэрэгтнуудтэй хамтардаг хуулиинхныг хатуу цээрлуулж,цэвэрлэхгуй бол монгол улсын ирээдуй бурхэг хэвээр улдэнэ!!!!!Уих гишууд

Avatar

Зочин 2019-12-10 43.242.243.240

Шалгаж тогтоолгоол учир нь олдоно.

Avatar

Зочин 2019-12-10 139.5.216.154

Мөнгө хараалаар Ням-очир битгий хэл ямар ч хүн хувирдаг юм доо.

Avatar

Жирийн иргэн 2019-12-10 202.170.80.25

Ажлаа шударгаар хийж яваа төрийн албан хаагчийг луйварчдын хөлсний гарууд гүтгэж байгаад энэ төр ,цагдаа нь өөрөө хатуу баймаар юм. Ингээд байвал улсаа сөнөөх цондон шүү….

Avatar

ard 2019-12-10 202.9.46.19

Олоны үг ортойдоо манайх хужааа шиг хатууу хуультай хэрэгжүүлдэгбол төрииин хувцас өмссөн хулгаачуудыг баяжуулахгүй ард түмэниии хөрөнгиииг хулгааа хииилгэхгүйлдээээ

Avatar

Zochin 2019-12-10 49.195.41.201

Tsagdaa tsagdaagaa shalgadaggui l baihgui you. Mongoloor duuren hoshin shog.

Avatar

Зочин 2019-12-10 202.126.88.58

Ням-Очир хурандаа тийм юм хийхгүй. Маш чадварлаг сайн удирдах ажилтан. Атаархсан ажлыг нь харлуулах гэсэн хүмүүсийн явуулга. Хувийн шунал байхгүй хүн

Avatar

ЗОЧИН 2019-12-10 119.40.98.177

ХУРАНДАА НАРЫН ХЭРЭГ Ч ДЭЭ ҮНЭН ШИЙДЭГДЭХ МАГАДЛАЛ БОЛ ХЭЦҮҮ ШҮҮ.ХУД-н ХУРАНДАА С.ХҮРЭЛБААТАРЧ ДЭЭ ЁСТОЙ БҮТЭХГҮЙ НӨХӨР ДӨӨ ШҮҮХИЙГ Л ХАРАХААС ҮНЭН Л ШИЙДЭЭСЭЭ…. АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ ШҮҮГЧДЭЭ…….

Avatar

ЗОЧИН 2019-12-10 203.91.119.42

Их сайн дарга, мэргэжилдээ чадварлаг, дөлгөөн хүн

Avatar

Зочин 2019-12-10 103.111.68.3

ха аха угаасаа л нэг иймэрхүү л д эээ монгол. хууль хүчнийхэн гэж хог шаарнууд сурлагагүй гойлын ногоон тэгнүүдийг хууль ч цагдаа болгосны гор нь гарч бга юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж