Ньюс хөтөч: "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөг болно | News.MN

Ньюс хөтөч: "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөг болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөг болно

Ньюс хөтөч: "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөг болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

  • “Туушин” зочид буудалд “Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн-2019” болно.

10.00 цагт 

  • ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • Нийслэлийн Иргэний танхимд "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно.

11.00 цагт

  • Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" илтгэл МУИС-ийн шинэ номын сан 202 тоотод болно.
  • Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд МАН-ын удирлагууд, гишүүд уламжлал ёсоор цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
  • Дэлхийн хүний эрхийн өдрийг тохиолдуулан Түр хорооноос зохион байгуулах Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн хүрээлэнд болно.
  • МҮМСУХ-ноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

11.30 цагт 

  • ГХЯ-нд “Зөв үйлдэл” аяны хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуустай уулзана.
  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

12.30 цагт 

  • ШТУИС-ын Номын санд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын удирдагч агсан Ким Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар зохион байгуулна.

13.00 цагт 

  • Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгуулна.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж