ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00 цагт
- “Туушин” зочид буудалд “Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн-2019” болно.
10.00 цагт
- ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Нийслэлийн Иргэний танхимд "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно.
11.00 цагт
- Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" илтгэл МУИС-ийн шинэ номын сан 202 тоотод болно.
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд МАН-ын удирлагууд, гишүүд уламжлал ёсоор цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
- Дэлхийн хүний эрхийн өдрийг тохиолдуулан Түр хорооноос зохион байгуулах Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн хүрээлэнд болно.
- МҮМСУХ-ноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
11.30 цагт
- ГХЯ-нд “Зөв үйлдэл” аяны хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуустай уулзана.
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
12.30 цагт
- ШТУИС-ын Номын санд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын удирдагч агсан Ким Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар зохион байгуулна.
13.00 цагт
- Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгуулна.
Холбоотой мэдээ