МАН сонгуульд "эрүүл" хүмүүс нэр дэвшүүлэх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

МАН сонгуульд "эрүүл" хүмүүс нэр дэвшүүлэх санал гаргав

МАН сонгуульд "эрүүл" хүмүүс нэр дэвшүүлэх санал гаргав

АНУ-ын Walter Reed Medical Center гэх байгууллага арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Дональд Трампаас сэтгэцийг нь шалгах гэнэтийн шалгалт авчээ. Харин шалгалтад тэр “бүдрээгүй”.  Гэнэтийн энэ шалгалтыг хийхээс 10 сарын өмнө Трампаас мөн л жил тутам хийдэг үзлэг оношлогоо хийгээд өнгөрч.

Трампын шалгалтыг дурдсаны учир нь 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Энэ хуульд орсон нэгэн шинэлэг заалт бол “Нэр дэвшигчийн сэтгэцийн шалгах” заалт орж иржээ. Ингэхдээ энэ саналыг Засгийн газраас оруулж ирсэн гэх. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой субъектуудаас хуульд санал авч, олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Тиймээс  Засгийн газраас ирүүлсэн саналд нэр дэвшигчийн сэтгэцийг шалгах тест авч, эмчийн бичигтэй байхыг нэр дэвшигч бүртгэх жагсаалтад оруулжээ.

Шинээр өргөн барьсан хуулийн зургадугаар бүлэгт нэр дэвшигч нь сэтгэцийн эмгэггүй байх гэдгийг тодотгож өгчээ.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: ЗУРГАДУГААР БҮЛЭГ

  • 30 дугаар зүйл: Нэр дэвшүүлэх нийтлэг журам
  • 30.3.3 сэтгэцийн эмгэггүй байх.
  • 33.2.6 Энэ хуулийн 30.3.3-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

Тухайн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй гэдгээ Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ-д/ шалгуулж, эмчийн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Түүнээс гадна нэр дэвшигч нь бүрдүүлэх ёстой материалуудыг хуурамчаар үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрх зүйн зохицуулалттай.

1992-2016 ОНЫ СОНГУУЛЬД:

  • 1992 онд-293 нэр дэвшигч
  • 1996 онд- 302 нэр дэвшигч
  • 2000 онд-602 нэр дэвшигч
  • 2004 онд -244 нэр дэвшигч
  • 2008 онд-356 нэр дэвшигч
  • 2012 онд-544 нэр дэвшигч
  • 2016 онд -498 нэр дэвшигч өрсөлдөж байжээ.

Ийм тооны нэр дэвшигчид өрсөлдөж байсан гэхээр энэ удаад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам, бие даагчдын тооцвол СЭМҮТ ч ачаалал нэмэгдэж, нэр дэвшигчдийн урт дараалал үүсэх бололтой. Сэтгэцийн эмгэгийг тодорхойлолт хэрэгтэй гэсэн энэхүү заалт хамгийн хэрэгтэй заалт хэмээн олон нийт үзэж буй. Ялангуяа тэмцэж, өлсч, жагсч, сүүлдээ бүр тайчиж тэмцэж эхэлсэн бол энэ заалт ч бүр ч нүдээ олох биз ээ. Олон нийтийн эмзэглэж байгаа гол зүйл нь нэр дэвшигчид өөрийн биеэр очиж үзүүлэхгүй, бичиг хийгээд авчихвал яах вэ, мөнгөтэй хүмүүс үзүүлэхгүй бичгээ авчихна хэмээн эмзэглэж байгаа гэнэ шүү.

Сонирхуулахад, Өнгөрсөн долдугаар сард Их Британийн парламент 146 гишүүн дээр сэтгэцийн эмгэгийн судалгаа авчээ. Энэхүү судалгаагаар дөрөвний гурав нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд их, бага хэмжээгээр “асуудалтай” гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 146 хүнээс 62 нь буюу 42 хувь нь хэвийн түвшнээс доогуур, 49 хүн буюу 34 хувь нь ямар нэг сэтгэцийн хямралтай гэж гарчээ. Харин үлдсэн 35 хүн нь ямар нэг сэтгэцийн асуудалгүй гэж гарчээ. Ер нь судалгаанаас харахад ѳндѳр албан тушаал хашдаг хүмүүс энгийн ард иргэдийг бодвол сэтгэцийн ямар нэг ѳвчлѳлд ѳртѳх нь элбэг байдаг гэжээ. Наад зах нь амархан стресс, депресст ѳртѳх гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Харин манайд бол эсрэгээрээ, нэр дэвшигчид нь гудамжинд тэмцэж, жагсч, буу шийдэм барьж, эсвэл хувцасаа тайчаад л олон янзын "үзүүлбэр" үзүүлдэг нь үнэн хэрэгтээ цоо "эрүүл" хүн мөн эсэх, амьдралаас хэт тасарсан амлалт өгөх нь сэтгэцийн өөрчлөлтийн нэг хэлбэр стресс, депресс, хямрал гээд олон шалтгаан байж болохыг мэргэжлийн сэтгэлзүйчид үгүйсгэхгүй байгаа. Тиймээс ямартай ч 2020 онд сэтгэцийн ямар нэг эмгэггүй гэх "эрүүл" хүмүүс сонгуульд өрсөлдөх нь харин тэдний хэд нь жинхэнэ "эрүүл" байх бол…

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж