ОХУ спортын арбитрын шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

ОХУ спортын арбитрын шүүхэд хандана

ОХУ спортын арбитрын шүүхэд хандана

НЭМЭЛТ: ОХУ Щвейцарийн Лозанна хотноо байрладаг Спортын арбитрын шүүхэд хандахаар болжээ. Энэ талаар Төрийн ДУМ-ын олон улсын харилцааны асуудал хариуцсан хорооны нэгдүгээр орлогч дарга Светлана Журова дөнгөж сая мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ "Оросын допингийн эсрэг агентлагийн ажиглалтын зөвлөлийн хурал арванхоёрдугаар сарын 19-нд болно. Энэ хурлаар Оросын допингийн эсрэг агентлаг бидний зөвлөмжийг хүлээн авах эсэхээ шийднэ. Үүний дараагаар бид Лозанна дахь арбитрын шүүхэд хандана" гэжээ.

Мөн тэрбээр Орос улс тамирчдынхаа төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг онцлов.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэр гарсны дараагаар мэдэгдэл хийв. Тус агентлагийн дарга Жонатан Тейлор хэлэхдээ, ОХУ-ын шигшээ баг 2022 онд Катарт зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын шатанд шалгарах юм бол төвийг сахисан статустайгаар оролцох боломжтой гэж мэдэгдэв


WADA: ОРОС ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХГҮЙ

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн /WADA/ гүйцэтгэх хорооноос ОХУ-ыг олон улсын томоохон тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргалаа.  Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд ОХУ нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадмыг зохион байгуулах эрхгүй болж байна.

Оросын допингийн эсрэг агентлагийн дарга Юрий Ганус дээрх мэдээллийг хүлээн зөвшөөрөв.

Холбоотой мэдээ

Олимпийн өмнөх допингийн асуудал

Олимпийн өмнөх допингийн асуудал

"Токио-2020" олимпийн наадамд ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй нь тодорхой болжээ. Дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ын албаныхан тамирчдынхаа допингийн шинжилгээний мэдээллийг устгаж, өөрчилсөн гэж үзэж байгаа юм.

Ийнхүү WADA-гийн шийдвэр гарснаар ОХУ-ын "цэвэр" тамирчид нэг бол олимпийн хорооны далбаа дор Токиогийн олимпод оролцоно, нөгөө бол иргэншлээ солих асуудал үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж