Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Жагсагч тайчив

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан Авто машинтай жагсагчид өнөөдөр /2019.12.09/ Төрийн ордныг гороолж, авто зам хаан түгжрэл үүсгэсний дараа нэг нь хувцсаа тайчиж, цагдаагийнхныг түргэн авхуулав.  Түүнийг нөхөд нь “Хувцсаа өмс” гэж нэлээд ятгасны эцэст буцааж өмссөн юм.

Жагсагчид авто зам ашигласны төлбөрийг бууруулсан цагт эсэргүүцлийн арга хэмжээгээ зогсооно гэдэг мэдэгдлийг хийгээд байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг Төрийн ордонд дуудаж уулзан, асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцэхийг чиглэл болгожээ.

НИТХ-наас өнгөрсөн долоо хоногт авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.  Ингэснээр 1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг, 4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350,000 төгрөг болж нэмэгдсэн.

Төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 70 орчим тэрбум төгрөг орж ирнэ, түүгээр авто замаа сайжруулж шинэчлэн барихаар төлөвлөсөн ч цөстэй эрийн нүцгэлэлт зэрэг "үзүүлбэр"-ээс болж, буцах тийшээ хандаж байна.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж