ШУА “А” үнэлгээ авлаа | News.MN

ШУА “А” үнэлгээ авлаа

ШУА “А” үнэлгээ авлаа

ШУА “А” үнэлгээ авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу ШУА өнгөрсөн 7 хоногт ажлаа шалгууллаа.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,  архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан энэхүү шалгалтын зорилго нь Архив, албан хэргийн хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшин тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгджээ.

Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн 4 үндсэн чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэжээ.

Тус үнэлгээгээр Монгол улсын Шинжлэх ухааны академи 93,2 хувь буюу “А” үнэлгээ авлаа.

Эх сурвалж: ШУА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-09 192.82.68.11

ирээдүйд оюуны өмчийн хулгай гэж байдаггүйг мэдэх болно

Avatar

Зочин 2019-12-09 158.255.179.98

ЗА, ДАА, МАНАЙД ЭНЭ ШУА ГЭДЭГ ЮМ ЧИНЬ ТОМДСОН ЭД БАЙГАА ЮМ ДАА!!! ГАДААДАД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ШИНЭ ЗҮЙЛҮҮДИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН АРГААР ОЛООД НЭВТРҮҮЛЖ БОЛНО, ХИЙ ДЭМИЙ, ХУДАЛ МӨРӨӨДСӨН ХҮМҮҮСИЙГ ЦАЛИНЖУУЛАХ ГЭДЭГ Ч ХОЦРОГДСОН ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ!

Avatar

Irgen 2019-12-09 202.9.46.127

A – ч байхдаа яахав дээ.

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.223

А үнэлгээ аваад юу бүтээсэн юм болдоо ард түмний мөнгийг үрсэн гарууд

Avatar

Zaa s*** l da 2019-12-09 66.181.179.209

Zaa s*** l da. Iim gazar bdiimuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж