“Miss Universe” –ийн титмийг Өмнөд Африкийн гоо бүсгүй хүртлээ | News.MN

“Miss Universe” –ийн титмийг Өмнөд Африкийн гоо бүсгүй хүртлээ

“Miss Universe” –ийн титмийг Өмнөд Африкийн гоо бүсгүй хүртлээ

“Miss Universe” –ийн титмийг Өмнөд Африкийн гоо бүсгүй хүртлээ

Дэлхийн гоо бүсгүйчүүдийн уралдаан тэмцээнүүдээс чансаагаараа эхний дөрөвт багтдаг “Miss Universe” наадмын сүүлийн шатны шалгаруулалт өнгөрсөн шөнө АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдлаа.

Энэ жилийн “Miss Universe” наадмын ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Зозибини Тунзи шалгарчээ. Тэрбээр усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз зэрэг шалгуурт амжилттай оролцож, асуулт хариултад мөн хамгийн сайн хариулт өгсөн байна.

Тунзи “Надтай адил арьстай, надтай адил үстэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлж өссөн. Мөн надтай адилхан эмэгтэйчүүдийг хэзээ ч үзэсгэлэнтэй гэж хардаггүй тийм л орчинд би өссөн. Өнөөдөр энэ бүгдийг дуусгах цаг ирсэн гэж би бодож байна. Би хүүхдүүд миний царайг руу эгцлэн хараасай, хүмүүс миний оронд өөрсдийгөө тавьж үзээсэй гэж хүсч байна” хэмээн хэлсэн нь маш олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ.

Түүнтэй хамт Мексик, Пуэрто Рикогийн гоо бүсгүйчүүд эцсийн шатанд тунан үлдсэн байна. Мөн энэ жилийн тэмцээний гол онцлог нь анх удаа ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан Мьянмарын гоо бүсгүй оролцсон явдал байв.

Эх сурвалж: CNN 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-12-09 202.126.89.126

та нарт хүн шүүмжилэхээс өөр юу байгаа юм бэ.Амьдрал дээрээ үзээрийн матар л байгаа даа

Avatar

/*-*/ 2019-12-09 49.0.212.116

Очиж очиж энэ бөөрөнхий хар юм юу нь сайхан байна аа

Avatar

Зочин 2019-12-09 66.181.160.120

manai nogoo holduu gar buur suragui bna lee harvaas hachin matar bsan doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж