Дэлхийн гоо бүсгүйчүүдийн уралдаан тэмцээнүүдээс чансаагаараа эхний дөрөвт багтдаг “Miss Universe” наадмын сүүлийн шатны шалгаруулалт өнгөрсөн шөнө АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдлаа.
Энэ жилийн “Miss Universe” наадмын ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Зозибини Тунзи шалгарчээ. Тэрбээр усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз зэрэг шалгуурт амжилттай оролцож, асуулт хариултад мөн хамгийн сайн хариулт өгсөн байна.
Түүнтэй хамт Мексик, Пуэрто Рикогийн гоо бүсгүйчүүд эцсийн шатанд тунан үлдсэн байна. Мөн энэ жилийн тэмцээний гол онцлог нь анх удаа ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан Мьянмарын гоо бүсгүй оролцсон явдал байв.
Эх сурвалж: CNN